Хөвсгөл аймгийн Ханх сумаас зүүн хойд зүгт 18 км-т 2025 оны аравдугаар сарын 31-ний өдрийн 00:54:01 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдлээ.
Тус сумын Засаг дарга болон холбогдох албаны хүмүүс, малчин иргэдээс газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байдлыг тодруулахад "Газар хөдлөлт болсон газрын ойролцоо малчин өрхүүд амьдардаг, тал хээр газар, чичирхийлэл аяга шажигнаж, ор дайвалзах байдлаар бага зэрэг мэдрэгдсэн.  Одоогоор учирсан хохирол байхгүй" хэмээн мэдэгджээ. 
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сум-4, Тосонцэнгэл сум-1, Ханх сум-6, Алаг-Эрдэнэ сум-1,  Ренчинлхүмбэ сум-1, Баянзүрх сум-2, Цагаан-Уул сум-1, Цэцэрлэг сум-2 удаа нийт 18 удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдээд байна.
 
						  						  						    АДМИН
										АДМИН 
					 
						  
					
					 
							 
							 
							 
							 
							 
							







 Нийгэм
 
 Нийгэм
 
													
 
														






