Dark Light
Нийгэм | 2025-10-31

4000 ГАРУЙ АЛБАН ХААГЧИЙГ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Энэ сарын 24-30-ны өдрүүдэд нийслэлийн Өмчийн харилцааны газраас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран төрийн болон нийслэлийн өмчит хуулийн этгээдэд "Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим систем”-ийн сургалтыг үе шаттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтын зорилго нь Улаанбаатар хот дахь төрийн өмчийн 541 хуулийн этгээд, нийслэлийн өмчит 933 хуулийн этгээдэд "Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим систем”-ийг нэвтрүүлэх, цаашид өмчийн харилцааны бүх үйл ажиллагааг цахимаар, ил тод, нээлттэй зохион байгуулахад чиглэсэн юм. Сургалтыг нээж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, нийслэлийн Өмчийн харилцааны газрын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Баясалмаа нар үг хэллээ. Системийн сургалтыг алслагдсан гурван дүүрэгт болон Соёлын төв өргөө, Монголын хүүхдийн ордон зэрэг дөрвөн байршилд зургаан удаа явуулсан. Тодруулбал,
Налайх дүүрэгт Багахангай дүүргийн 25 хуулийн этгээд, Налайх дүүргийн 50 хуулийн этгээд;
Багануур дүүрэгт Багануур дүүргийн 40 хуулийн этгээд;
Соёлын төв өргөөнд Чингэлтэй дүүргийн 130 хуулийн этгээд, Баянгол дүүргийн 111 хуулийн этгээд, Сонгинохайрхан дүүргийн 162 хуулийн этгээд, Сүхбаатар дүүргийн 113 хуулийн этгээд;
Монголын хүүхдийн ордонд Баянзүрх дүүргийн 178 хуулийн этгээд, Хан-Уул дүүргийн 124 хуулийн этгээдийг төлөөлж нийт 4000 гаруй албан хаагчийг хамруулав. Сургалт төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл ашиглалт, хяналт шалгалт, удирдлага зохицуулалт, компанийн засаглал, хууль эрх зүйн талаар, систем нэвтрүүлэлтийн практик сургалт гэсэн агуулгаар болж өнгөрлөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30