Dark Light
Нийгэм | 2025-10-31

АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 03, 06-НД ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 09-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
11-р сарын 05-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.
 
Хур тунадас: 11 дүгээр сарын 02-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас, 03-нд Хэнтэйн уулархаг нутаг болон Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр, 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 06-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд нутгийн зарим газраар, 08-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. 
 
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05-нд Алтайн уулархаг нутгаар, 06-нд нутгийн зарим газраар, 07-09-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна. 06-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 03, 06-нд ялимгүй цас орно. 
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 03, 06-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Хугацааны эхээр дулаахан шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10...-15 градус, бусад хэсгээр -4...-9 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна.
 
 07-ноос хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -13...-18 градус, бусад хэсгээр -8...-13 градус хүйтэн, өдөртөө -1...-6 градус хүйтэн байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22