Dark Light
Нийгэм | 2025-10-31

Б.ЭРДЭНЭСҮХЭД ХИЛИЙН ХОРИГ ТАВИН СУЛЛАЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Тус шүүхэд яллагдагч Б.Э-н өмгөөлөгч Э.Э, Д.О нараас тус шүүхийн 2025 оны аравдугаар сарын 27-ны өдрийн 2025/ЦХШЗ/3453 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийн өмгөөлөгч нарын яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. 
Яллагдагч Б.Э-н өмгөөлөгч Э.Э, Д.О нараас 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ЦХШЗ/3453 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гаргасныг хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагч Б.Э-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан, мөрдөгчөөс хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн, яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх үндэслэл тогтоогдохгүй байх тул яллагдагч Б.Э-н өмгөөлөгч Э.Э, Д.О нарын гаргасан гомдлыг хангаж, шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30