Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зөвлөн туслах ажил зохион байгуулах тухай А/574 дүгээр захирамж гарсан. Захирамжийн хүрээнд хамтарсан багийн ахлагч буюу 1-20 дугаар хорооны Засаг дарга нар хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулах зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Хамтарсан багууд энэ удаа хүүхдийн тусламжийн 108 утсанд ирүүлсэн дуудлагын дагуу ажиллаж, одоогийн нөхцөл байдал, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлын саналаа танилцууллаа. Хороо бүрд тохиолдож буй кейсүүд өөр өөр онцлогтой боловч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, гэр бүлийн хүчирхийлэл, аливаа бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж буй ажлууддаа бүх талын оролцоог ханган төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулан, төлөвлөгөө гарган ажиллахыг Ажлын хэсгийн ахлагч, Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг даалгалаа.
Нийгэм | 2025-10-31
                        
 Сэтгэгдэл бичих
			 
						  						  						    АДМИН
										АДМИН 
											  
										
                                         	  
											  
                                             
					 
						  
					
					 
							 
							 
							 
							 
							 
							







 Нийгэм
 
 Нийгэм
 
													
 
														






