Dark Light
Нийгэм | 2025-10-31

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ОЮУТНУУД БНХАУ-ЫГ ЗОРИЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Монголын төмөр зам” ТӨХК-аас хэрэгжүүлж буй тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд сонгон шалгаруулалтад тэнцэж, батламжаа гардан авсан найман оюутан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бугат хотын Төмөр замын мэргэжлийн техник, технологийн коллежид элсэн суралцахаар мордлоо.
Тус хөтөлбөр нь компанийн хүний нөөцийг бэхжүүлэх, олон улсын түвшний мэргэжилтэн бэлтгэх зорилготой бөгөөд “Монголын төмөр зам” ТӨХК 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн уг коллежтой хамтран төмөр замын салбарт урт болон богино хугацааны сургалтаар боловсон хүчин бэлтгэхээр ажиллаж байна.
Хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотоос шалгарсан эдгээр оюутан нь төмөр замын зүтгүүр ашиглалт, засвар, төмөр замын тээврийн хэрэгслийн техник, төмөр замын дохиолол холбооны техник, төмөр замын цахилгаан хангамжийн техник, төмөр замын зам арчлалтын машин хэрэглээний техник, төмөр замын логистикийн менежмент зэрэг мэргэжлээр нийт 3 жилийн хугацаанд суралцана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30