Хэнтий аймгаас төрж гарсан аваргуудын нэрэмжит Өсвөр үе, Залуучуудын 2025 оны УАШБ өнөөдөр /2025.10,31/ Монгол бөхийн өргөөнд эхэллээ.
Нээлтэд МУХБ, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, МУХБ, Ардын багш Ч.Насантогтох, МУХБ, дархан аварга Г.Өсөхбаяр, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, МҮБХ-ны дэд тэргүүн асан, МУСГЗ, доктор Д.Данзан, Тува улсын алдарт бөх Монгуш Аяс тэргүүтэй олон хүндэт зочид . Барилдааныг МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нээж, оролцогч нарт баяр хүргэж, амжилт хүссэн юм.  
Монгол улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, XX зууны манлай Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ өсвөрийн бөхчүүдэд хандаж үг хэлэхдээ Монгол хүний, монгол бөхийн уламжлал, зан заншил, ёс зүй, жудаг чанарыг эрхэмлэж явахаас гадна хувь хүний төлөвшил, сахилга бат, ариун цэвэр зэрэг олон зүйл амжилтад хүрэхэд хэрхэн нөлөөлдөг тухай онцгойлон захиж, зөвлөсөн юм. 
 
						  						  						    АДМИН
										АДМИН 
											  
										
                                         	  
											  
                                             
					 
						  
					
					 
							 
							 
							 
							 
							 
							







 Нийгэм
 
 Нийгэм
 
													
 
														






