Dark Light
Нийгэм | 2025-10-31

24 ЦАГИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Франц Улсын Альби хотноо аравдугаар сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан 15 дахь удаагийн 24 цагийн гүйлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн долоон тамирчин оролцлоо.
Тэдний нэгээр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлах ахлагч, ОУХМ Ч.Батжаргал амжилттай оролцож, 173.057 км замыг туулан барианд оржээ. Уг тэмцээн нь тасралтгүй 24 цагийн турш гүйж хамгийн урт зайг туулсан тамирчныг шалгаруулдгаараа онцлог бөгөөд хэт холын марафоны спортын хамгийн нэр хүндтэй, дэлхийн хэмжээний өрсөлдөөнд тооцогддог юм. Ахлах ахлагч ОУХМ Ч.Батжаргал уур амьсгал, цагийн зөрүү, бэртэл гэмтэл зэрэг олон сорилтыг даван туулж, арын албаны дэмжлэггүйгээр 40 гаруй орны 400 гаруй шилдэг тамирчдын хамт нэг гараанаас гарч, зэвсэгт хүчнээ дэлхийн тавцанд амжилттай төлөөллөө.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30