Dark Light
Нийгэм | 2025-10-31

ИТГЭМЖЛЭЛИЙН ГЭРЧИЛГЭЭ, ТАМГА ТЭМДГЭЭ ГАРДАН АВЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гаалийн салбар лабораториуд “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025:2018 стандартын дагуу итгэмжлэлийн шалгуураа бүрэн хангаж, өнөөдөр итгэмжлэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, холбогдох баримт бичгээ гардан авлаа.
Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын даргын 2025 оны А/507 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Гаалийн лабораторийн чанарын гарын авлага” болон холбогдох журмуудыг хүлээн авч, лабораторийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр боллоо. Замын-Үүд, Гашуунсухайт, Орхон, Сайншанд, Сэлэнгэ, ЧХОУНБГГ, Баян-Өлгий, Дорнод, Ховд, Увс зэрэг гаалийн 10 салбар лаборатори итгэмжлэлээ авснаар импорт, экспортын бараа бүтээгдэхүүний найрлага, чанар, аюулгүй байдлыг үндэсний түвшинд хянах, сорилт шинжилгээ хийх үйл ажиллагаагаа хүлээн зөвшөөрөгдөх боломж бүрдэж байна. Энэ нь худалдааны саад тотгорыг бууруулж, итгэлцэл ба хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдийн эрүүл мэнд, байгаль орчин болон үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30