Dark Light
Нийгэм | 2025-10-31

ҮХЭР: АЖИЛ ХЭРГИЙН БОЛОМЖИЙН САНАЛ ИРВЭЛ БИТГИЙ ТАТГАЛЗААРАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өөртөө итгэх итгэл амжилтын гол түлхүүр байх болно. Алдаа гаргасан ч сэтгэлээр бүү уна. Зарим хүмүүсийн эргэлзээтэй зөвлөгөөг бүү сонс. Найз нөхөд ч итгэл алдаж магадгүй. Гэхдээ хэрэгтэй түшиг тулгуур болон тус дэм олж авахад таны нийтэч нөхөрсөг байдал тусална.

Үхэр: Ажил хэргийн боломжийн санал ирвэл битгий татгалзаарай. Эргэлзээ ихтэй ч сонголт хийх хэрэгтэй үе. Нэр хүндтэй хүний зөвлөгөө их хэрэг болно. Ижил тэнцүү зүйлсээс сонголт хийх нөхцөл тулгарна. Аливаа зөрчлийн аль нэг талд нь орох хэрэггүй. Өөрийн эрүүл мэндээ сайн хамгаалах үе байна. Нар салхи, эрүүл агаарт тогтмол гараарай.

Ихэр: Гадаад орчин нөхцөл бизнесийн үйл ажиллагаагаа зохицуулахад хүндрэл авчирч байна. Төлөвлөгөө амьдрал дээр хэрэгжихэд хүнд байна. Олон хүн бие барих чадвараа алдаж, болгоомжгүй буруу үг хэлэх магадлалтай байна. Нэр алдартай хүмүүсийн ажлын арга барилаас суралц. Алдаагаа засаж, дахин гаргахгүй байх тал дээр илүү төвлөр.

Мэлхий: Харьцангуй тэнцвэртэй, эв зохицолтой байдлыг олж авахын тулд өөрийн ажлыг сайн хийж гүйцэтгэ. Ажлын харилцах хүрээгээ тэлэх, урт хугацааны төлөвлөгөө боловсруулах зэрэгт бодолтой ханд. Баримт бичигт гарын үсэг зурах бол таны нөхцөл таатай байхгүй бололтой. Төвөгтэй арга хэмжээ төлөвлөсний хэрэггүй.

Арслан: Танд тулгарсан асуудалд хамаатан садан болон найз нөхөд сайхан сэтгэлээр тусална. Та сэтгэлээр өөдрөг байж аливаа харилцаандаа шинэчлэл гарга. Өдөр тутам өөрийгөө өөд нь татах үйлдэл хийх нь амжилтад алхам алхмаар дөхөх үндэс болно. Гэнэтийн нөхцөл байдлаас айх хэрэггүй.

Охин: Дэг журамтай, эмх цэгцтэй байдлаар үлгэр дуурайлал үзүүл. Хүсэж буй зүйлээ бодит байдалтай уялдуулахгүй хэт яарч магадгүй. Цаг хугацаа бүгдийг шийдвэрлэнэ. Ядарч сульдах, анхаарал сулрах магадлалтай байна. Мөнгө зарцуулалтын тал дээр хяналт хэрэгтэй байна.

Жинлүүр: Санхүүгийн алдагдал учирч болзошгүй. Гэнэтийн саад тотгор таны ажлыг удаашруулна. Сонирхолтой хүнтэй танилцана. Энэ харьцаа өвөрмөц байхыг од эрхэс зааж байна. Харин хосууд хайртай хүнээ хажуудаа байхдаа сэтгэл хангалуун байлгахын тулд сонирхолтой санаа олох хэрэгтэй болно.

Хилэнц: Таны оюуны чадвар болон бүтээлч авьяасыг зүй ёсоор үнэлэхгүй бололтой. Үүнээс болж сэтгэл гутрах болон одоогийн сонгосон замаа зөв эсэхэд эргэлзэх явдал үүсгэнэ. Сэтгэл зовоосон зүйлдээ хэт автвал ойр дотнын хүмүүстэйгээ харьцаа муудна. Бусдын саналыг тоохгүй өнгөрүүлэх нь маргааны эх үүсвэр болно. Харин түр зуурын бэрхшээлийг тоохгүй өнгөрүүлэх нь чухал үе.

Нум: Алба ажлаар эсвэл өөр шалтгаанаар та чухал арга хэмжээнд уригдана. Зорьсондоо хүрэхийн тулд өөрийн дүрмээ сайн баримтал. Нөлөө бүхий хүмүүс ажлыг нь тань дэмжинэ. Шинэ найз нөхөдтэй болно. Эрхэлсэн ажилдаа эзэн болбол өмнөх асуудлаас салах болно. Өөртөө итгэлтэй, урагшаа тэмүүл. Бүтээлч эрч хүчээр амжилт олно гэдэгт итгэ.

Матар: Ойр дотнын харьцаанд зөрчил бий болно. Харилцааг хүндрүүлэх байдлаар биеэ авч явбал өөрийн хамгийн үнэт чанар болох чин сэтгэлээ алдана. Нөхцөл байдлыг зөв тайлбарлахын тулд сэтгэл санааны эмх цэгцгүй байдлаа цэгцэл. Далдын хүч, нууцлаг зүйлийг та ашиглахад дуртай байна.

Хумх: Тулгарсан асуудлаасаа болж бусадтай маргалдаж магадгүй. Бүх зүйл таны эсрэг эргэсэн мэт санагдана. Давуу талаа ашиглан нөхцөл байдлыг зөв зохицуул. Хүлээцтэй, ул суурьтай байж, зарим таагүй зүйлийг тэвчих хэрэг гарна. Олон нийтийн өмнө үг хэлэхэд таагүй байна.

Загас: Сайн найз нөхөд, танилуудын дунд байх хэрэгтэй бололтой. Өнөөдөр бусад хүмүүсийг өөртөө татагдахаар биеэ авч яв. Бусдад гомдоллохоо зогсоо. Бусдыг сонсож, нүүрэндээ инээмсэглэл тодруулахад бэлэн бай. Бодлогогүй хандах нь ямар ч харилцаанд урт удаан хугацааны таагүй уур амьсгалыг бий болгох болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30