Dark Light
Нийгэм | 2025-10-31

ӨДӨРТӨӨ +3...+5 ГРАДУС ДУЛААН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: арваннэгдүгээр сарын 5 хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. 
 
2025 оны аравдугаар сарын 31-ний 20:00 цагаас 2025 оны арваннэгдүгээр сарын 1-ний 20:00 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар, өдөртөө Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. 
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -16...-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...+1 градус дулаан, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3...+2 градус, говийн бүс нутгийн баруун болон өмнөд хэсгээр +10...+15 градус бусад нутгаар +3...+8 градус дулаан байна. 
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -10...-12 градус, бусад хэсгээр -6...-8 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна. 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр . Шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22