Dark Light
Нийгэм | 2025-10-31

НООСОН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫГ ДЭМЖИЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ Монголын уламжлалт эсгий урлалыг орчин үеийн дизайн, экспортын стандарттай хослуулан дэлхийн зах зээлд хүргэж буй “Таймлесс” ХХК-ийн эсгий бүтээгдэхүүний үйлдвэрээр зочиллоо.
 
“Таймлесс” ХХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд арилжааны банкны эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ. Зээлийн хөрөнгөөр Сэлэнгэ аймаг дахь Орхон, Ерөө, Хангай үүлдрийн хонины ноосыг гэрээт малчдаас худалдан авч байна. Мөн “Дархан нэхий” ХК, “Булигаар” ХК зэрэг үйлдвэрүүдээс элэг, үхрийн краст арьс худалдан авч, шаахайны ул үйлдвэрлэлд кластерийн зарчмаар ажиллаж эхэлжээ. Ийнхүү дотоодын түүхий эдийг эргэлтэд оруулан, гутал үйлдвэрлэн Норвег Улс руу экспортод гаргаж байна.
 
“TOVA” брэндийн бүтээгдэхүүнээ Норвег болон Скандинавын орнуудад 100 хувь экспортлогддог байсан бол 2019 оноос “Mesgi” брэндийг хөгжүүлж, дотоодын борлуулж эхэлжээ. Тус компани өдөрт 100-120 хос эсгий шаахай, жилд 20,000-25,000 хос бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд нийт үйлдвэрлэлийн 90 хувь нь экспортын зах зээлд гарч байна. “Таймлесс” ХХК 2007 оноос хойш гар ажиллагаанд суурилсан нойтон аргын эсгийлэх технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд өдгөө 47 ажилтантай болж өргөжсөн үндэсний үйлдвэрлэгч болжээ. Бүтээгдэхүүний төрөлд эсгий шаахай, гутал, олбог, гудас, улавч, бэлэг дурсгалын эдлэл зэрэг өргөн нэр төрөл багтдаг.
 
Цаашид нарийн ноост хонь үржүүлэгчдийн ноосноос хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг 25 хувиар өсгөх, хоногийн үйлдвэрлэлийг 150 хос шаахайд хүргэх, мөн экспортыг 25 хувиар нэмэгдүүлэх зорилт тавин ажиллажээ.
 
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн хүрээнд ноосны боловсруулалтын түвшнийг 25 хувиас 55 хувь хүртэл нэмэгдүүлж, үйлдвэрлэлийг 240 тэрбум төгрөгөөс 670 тэрбум төгрөг, экспортыг 52 сая ам.доллароос 119 сая ам.доллар хүртэл нэмэгдүүлж, шинээр 2,200 орчим ажлын байр бий болгох зорилт дэвшүүлсэн.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30