Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-өөс “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт 2030”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, ЭМС-ын А/550 тоот тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд, тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдлээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий цахим хурлыг 2025 оны аравдугаар сарын 31-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмнэлзүй хариуцсан тэргүүн дэд захирал Л.Ганбаяр нээж, Монгол Улс эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг жигд сайжруулснаар хүүхдийн өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулах боломжтойг онцлов.
Цахим хуралд ЭМЯ-ны хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Саруул, ЭМЯ-ны Хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Ш.Энхтөр, ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгж (ТҮН)-ийн тархвар судлаач эмч Д.Оюунгэрэл, ЭХЭМҮТ-ийн НЭСТ-ийн зөвлөх, МУ-ын Хүний гавъяат эмч Ш.Чимгээ, НЭЭТ-ийн эрхлэгч Ч.Наранцэцэг, ЭХЭМҮТ-ийн ТСА-ны эмч, судлаачид, НӨАГ, НХАГ, НААГ, Интермед, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Багануур, Налайх дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, 21 аймгийн эрүүл мэндийн газрын удирдлага, хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, БОЭТ, АНЭ-ийн хүүхдийн болон нярайн эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, сум, баг, өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 328 эмч, мэргэжилтэн 154 холболтоос оролцов.
Цахим хурлын үеэр ЭХЭМҮТ-ийн ТСА-ны хүүхдийн эмч Б.Хишигжаргал “Хүүхдийн өвчлөл, эндэгдлийн өнөөгийн байдал”, ХӨСҮТ-ийн ТҮН-ийн тархвар судлаач эмч Д.Оюунгэрэл “Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл танилцуулсан. ЭМЯ-ны Хүүхдийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Ш.Энхтөр “Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах”-ыг анхааруулж, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд нь хүүхдийн өвчлөл, эндэгдлийн чиг хандлагыг тодорхойлж, бодлогоо төлөвлөх хэрэгтэйг онцолсон. Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж болон сэхээн амьдруулах тусламж үйлчилгээ, гэрийн эргэлтийн чанарыг сайжруулах тухай хэлэлцүүлэг өрнүүлсэн үр дүнтэй хурал боллоо. Цахим хуралд идэвхтэй оролцсон эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.
АДМИН






Нийгэм








