Dark Light
Нийгэм | 2025-11-01

МОНГОЛ УЛСЫН ШИГШЭЭ БАГ IV БАЙР ЭЗЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гал унтраах техник спортын  насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 20 дахь удаагийн, эмэгтэйчүүдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабын Хаант Улсад аравдугаар сарын 26-31-ний өдрүүдэд боллоо.
 
Тэмцээнд ОХУ, Монгол, ХБНГУ, Австри зэрэг нийт 14 орны баг тамирчид оролцож, эхний гурван байрыг ОХУ, Узбекстан, Беларусь улсын баг тамирчид эзэлсэн бол Монгол Улсын шигшээ багийн тамирчид нийлбэр дүнгээр VI байр эзэллээ.
 
Баг тамирчид довтолгооны шат, саадтай 100 метр, 4х100 метрийн буухиа, гал унтраах тархалт гэсэн нийт 4 төрлөөр хурд хүч, авхаалж самбааг сорин өрсөлдсөн юм.
 
Энэ удаагийн тэмцээний онцлог нь Монгол Улсаас эмэгтэйчүүдийн төрөлд анх удаа оролцсон бөгөөд НОБГ-ын СБД-ийн Гамшгаас хамгаалах хяналтын улсын ахлах байцаагч, ахмад Э.Булган 120-р ангийн тамирчин, ахлагч Г.Ануужин нар довтолгооны шат, саадтай 100 метрийн төрөлд улсын дээд амжилтыг гаргалаа. 
 
 Монгол Улсын шигшээ багийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, хурандаа П.Соронзонболд ахалж, ерөнхий дасгалжуулагчаар Гал унтраах техник спортын холбооны ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа С.Баттөмөр нар ажилласан юм.
 
Харин НОБГ,  Дархан-Уул, Сэлэнгэ, Дундговь, Увс, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид албаа төлөөлөн оролцож, ийнхүү амжилт үзүүллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30