Dark Light
Нийгэм | 2025-11-01

БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ АХИЦТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. 
Монгол улсад хэрэгжиж буй хамгийн том төсөл болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар ажиллалаа. 
Төсөл хэрэгжүүлэгч компанийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, БНЭУ-ын Элчин сайд А.М.Готсурве нар төслийн хэрэгжилтийг дэлгэрэнгүй танилцуулав. 
Монгол улс түлш шатахууны хувьд бие даасан бодлоготой, хангамжтай болох томоохон зорилтын ард гарахын тулд Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг ямар нэгэн саадгүй, эрчимтэй урагшлуулах нь чухал. Энэ төсөл амжилттай хэрэгжсэнээр Засгийн газрын төлөвлөж буй бусад төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд онцгой нөлөө үзүүлж, эрч хүч нь болох болно гэж Ерөнхий сайд хэллээ. 
Ерөнхий сайд Г.Занданшатар "Төсөл хэрэгжүүлэгч Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн удирдлага, хамт олны тууштай хичээл зүтгэл, төслийн менежментийн зөвлөх, ерөнхий гүйцэтгэгч Энэтхэгийн компаниудын шаргуу хөдөлмөр бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй урагшлуулахад гол хүч болж байна. Төслийг гардан гүйцэтгэгч, оролцогч бүхий л компанийн хамт олон, чадварлаг инженер, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж, амжилт хүсье" гэв. 
Засгийн газрын тэргүүн болон гишүүд төслийн хэрэгжилт, бүтээн байгуулалтын ажил зогсолтгүй, эрчтэй явагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, төлөвлөсөн хугацаанд нь буюу 2028 онд үйлдвэрийг ашиглалтад оруулахад бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. 
"2021 онд эхэлсэн бүтээн байгуулалтын ажил томоохон үе шатуудыг давж, эрчимтэй өрнөж байна. Төслийн хэрэгжилтийн талаар 14 хоног тутам нарийн мэдээлэл авч, онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. 2 сарын өмнө ирж танилцсанаас хойш үйлдвэрийн талбай дахь барилга угсралтын ажил маш ахицтай явагдаж байгааг харлаа. Монгол Улсын Засгийн газар, АҮЭБЯ үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг баталгаажуулах асуудалд бодлогын шийдвэр гаргахаар идэвхийлэн ажиллаж байна" хэмээн АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хэллээ. 

Эх сурвалж | Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30