Dark Light
Нийгэм | 2025-11-01

ДОППЛЕРИЙН РАДАРЫН 2, ЯВУУЛЫН 1 СТАНЦТАЙ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Үүлний шилжилт, хувьслыг өндөр нарийвчлалтай тодорхойлох, цаг агаарын гамшигт үзэгдлийг урьдчилан илрүүлж мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх хүрээнд иж бүрэн тоног төхөөрөмж бүхий цаг уурын радарын станцыг байгуулах Засгийн газрын 2025 оны 185 дугаар тогтоолыг баталсны дагуу энэ жилийн улсын төсвийн төсөлд Допплерийн радарын 2 станц, явуулын 1 станцын зардал тусгагдсан.
Цаг уурын Допплерын радар нь 150-400 км-ийн дотор үүлний массын шилжилт, эрчимшлийг тодорхойлох, 150 км-ийн радиусын дотор босоо чиглэлд үүлний зүсэлтийг хийж, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл болох цаг хугацаа, эхлэх, дуусах хугацаа, үүлний хөгжлийг үнэлэхэд ашиглагддаг, цаг уурын салбар төдийгүй иргэний нисэхийн салбарт ашиглагддаг нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж юм.
Монгол Улсын ойрын хөршүүд болох БНХАУ-173, БНСУ-27, Япон улс 20 ширхэг цаг уурын допплерын радар ашиглаж ард иргэдэд цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээллийг эртнээс хүргэх, иргэний нисэхийн аюулгүй байдлаа ханган ажилладаг байна.

Эх сурвалж | Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30