Монголын үндэсний олимпын хорооноос дээд шагнал болох “Алтан Од”-оор дөрвөн хүн, нэг багийг шагнахаар болсноо зарлалаа. Тодруулбал, Монголын спортын сэдэвт баримтат киноны найруулагч Д. Цэнддорж, Волейболын спортын ОУХМ, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Хэрлэн, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, “Алдар” спорт хорооны дарга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр нарт уг шагналыг олгоно. Түүнчлэн сагсан бөмбөгийн 3х3-ын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилт гаргасан эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийг энэхүү шагналаар шагнах аж. Шагнал гардуулах ёслолыг энэ сард зохион байгуулна.
Өнгөрсөн жил энэ шагналыг паралимпын аварга У.Сүрэнжав, жүдо бөхийн дэлхийн аварга Б.Баасанхүү, ахмад тамирчин Ц.Раднаа нарт олгосон юм.
АДМИН







Нийгэм








