Dark Light
Нийгэм | 2025-11-01

ЗАГАС: НЭР ХҮНДЭЭ ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛОМЖ ГАРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Санаанд оромгүй хүмүүсээс дэмжлэг авна. Ажил хэрэг танаас илүү анхаарал шаардана. Гэхдээ гаргасан эрч хүчээ хангалттай нөхөж чадна. Өвөрмөц сонин үйлдэл хийх, аливаа ажилд ер бусаар хандах нь хувийн амьдралд хурц тод дурсамж үлдээнэ. Өмнөх туршлагадаа тулгуурлан хэтийн төлөвлөгөө зохиоход тохиромжтой.
 
Үхэр: Найз нөхөрлөлийг од эрхэс ивээнэ. Амжилттай хамтын ажиллагаа явагдана. Найз нөхдийнхөө тусламжтайгаар ажил хэргээ биелүүлэх болно. Зарим үйл явдал эрүүл мэндээ бэхжүүлж, сонирхолтой шинэ танилтай болох боломж өгнө. Хувийн амьдралд эерэг өөрчлөлт авчрах саналыг хүлээн ав.
 
Ихэр: Амралт, нойрондоо анхаарал тавь. Саруул ухааныг бүхнээс дээр тавьж, бүх зүйлийн хэм хэмжээг тохируул. Тухайн үедээ сайхан мэт санагдан зорилгыг тань мартуулдаг элдэв гаж зуршлаасаа салахыг хичээ. Хэтэрхий үрэлгэн хандаж, хэрэггүй зүйлсэд мөнгө зарцуулах хэрэггүй. Санхүүгээ сайтар хяна.
 
Мэлхий: Ямар нэг ажлыг урьдчилан тооцоолохдоо бүх зүйлийг сайтар тунгаан бодохыг зөвлөж байна. Шаардлагатай цаг хугацааг өнгөрснөө тунгаан бодоход зориулахад тохиромжтой. Гэрийн ажил хийх явцдаа шалтаг бүү гарга. Ямар ч ажлын үе шаттай, хамтран хий.
 
Арслан: Өнөөдөр та цөөнгүй эргэлзээтэй байдалтай тулгарч, толгойг тань эргүүлнэ. Уйтгартай байдлаас өөрийгөө хол байлга. Гэр бүлд үл ойлголцох асуудал үүсэж мэднэ. Энэ өдөр хувийн амьдралын асуудлуудаа анхаарч, сэтгэл санаагаа тайван байлгахыг од эрхэс зөвлөж байна.
 
Охин: Зорилгодоо яаж хүрэхээ үргэлж санаж яв. Худалдаа наймаа хийхдээ ч мөн адил байх хэрэгтэй. Хуучин харьцаа сэргэх эсвэл шинэ янаг амрагийн адал явдал тохиох магадлалтай. Өнөөдөр уулзах хүн тань ирээдүйд сайнаар нөлөөлөх санал тавьж магадгүй. Шинийг туршихаас бүү ай.
 
Жинлүүр: Цаг үрсэн дэмий зуршлаа хаяж, хийх алхмаа урьдчилан харж бай. Дэмий зүйлд зовж, гутрах хэрэггүй. Бие махбодод хортой бүхнээс, ялангуяа спиртийн төрлийн ундаанаас татгалзахыг хичээгээрэй. Ойр дотнынхон эсвэл сайн танилынхаа ачаар таагүй явдлаас гарч чадна.
 
Хилэнц: Та өөрийн бодолдоо хүлэгдэн, хэн нэгнийг уучилж чадахгүй бол ноцтой алдаа гаргана. Мөн цагаа олж уучлал гуйхгүй бол ирээдүйд засахад хэцүү алдаа хийх магадлалтай. Хайртай хүнээ сайн сонс. Бат бөх харилцаатай хосууд ч харилцан ойлголцолд хүрэхэд хүнд байна.
 
Нум: Таны гаднаа дүнсгэр байдал тань зарим хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлж магадгүй. Гэр бүлд сэтгэл санаа тогтворгүй байвал хэрүүл маргаан гарч болзошгүй. Ойр дотнын харьцаанд зөрчил үүсэж магадгүй. Хайртай хүнтэйгээ муудалцахаас сэргийл.
 
Матар: Ажлын болон мэдрэлийн ачааллаас болж ядаргаанд орохгүйн тулд сайн амар. Оюун ухаанаа сэргээхийн тулд бага зэргийн завсарлага ав. Спортоор хичээллэж, биедээ анхаарал тавь. Эрүүл мэндээ сайжруулахын тулд цэвэр агаарт аялждасгал хөдөлгөөн хий. Эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт ороход тохиромжтой.
 
Хумх: Сонирхолтой мэдээлэл олж авна. Ашигтай хэлхээ холбоо тогтооно. АЛдар нэртэй хүмүүсээс үлгэр дуурайлал авч, шинэ зүйлд суралц. Боломжоо чадварлаг ашиглаж чадвал, таны ажил төрөл амжилттай байх болно. Үр хүүхдээ хүмүүжүүлэх асуудлыг урсгалаар нь явуулах тохиромжгүй. Хүүхдүүдээ хүмүүжүүлэх асуудалд сайн анхаар.
 
Загас: Нэр хүндээ дээшлүүлэх боломж гарна. Гаргасан санал дэмжигдэнэ. Аливаа зүйлийг хэт түрэмгийлэх нь сүйрлээр төгсгөх тул өөрийн дураар зангаас татгалзах нь амжилтад хүрэх гол нөхцөл болно. Хайртай хүндээ өвөрмөц бэлэг барьж, чин сэтгэлээ илэрхийл. Хосуудад богинохон аялал яг тохирох үе байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21