Dark Light
Нийгэм | 2025-11-01

ӨДӨРТӨӨ +7...+9 ГРАДУС ДУЛААН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Арваннэгдүгээр сарын 5 хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. 
 
2025 оны арваннэгдүгээр сарын 1-ний 20:00 цагаас 2025 оны арваннэгдүгээр сарын 2-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар их төлөв цэлмэг. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. 
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр.
Агаарын температур: Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр -14...-19 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -8...-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр -1...+4 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна. 
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -8...-10 градус, бусад хэсгээр -3...-5 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:  Их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -9...-11 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна. 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22