Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйлд заасны дагуу хүний эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хуурамч, хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг хууль бусаар үйлдвэрлэх, экспортлох, импортлох, худалдах, түгээх үйлдэлд хатуу хариуцлага тооцохыг хуульд тодорхой заасан байна.
Иргэдэд ногдуулах шийтгэл
Хэрэв иргэн дээрх үйлдлийг гаргавал дараах хариуцлага хүлээнэ:
• 2,700–14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл
• 6 сараас 3 жил хүртэл хорих, эсвэл зорчих эрхийг хязгаарлах ял онооно.
Зөвшөөрөлгүйгээр эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, түгээх, худалдах тохиолдолд:
• 5,400–27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль, эсхүл
• 1–5 жил хүртэл хорих ял онооно.
Хэрэв энэ төрлийн гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учрах, хүний амь нас хохирох, эсвэл их хэмжээний хохирол гарах тохиолдолд:
• 10,000–40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль, эсхүл
• 2–8 жил хүртэл хорих ял онооно.
Монгол Улсад хууль бус эм, биобэлдмэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүнтэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дээрх зохицуулалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
|
Эх сурвалж
| Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага
|
АДМИН








Нийгэм








