БИЛГИЙН ТООЛЛЫН 13 2025.11.03 ДАВАА ГАРАГ
НАМРЫН АДАГ УЛААН НОХОЙ САРЫН ДӨРВӨН НОГООН УЛААН ХУЛГАНА ӨДӨР
Үс засуулбал: Жаргал ирнэ
Наран ургах, шингэх: 07:40-18:31
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Гал
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 3, Сумьяа гараг. Билгийн тооллын 13, Дэлгэрүүлэгч одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 07:40 цагт мандан, 18:31 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.
АДМИН







Нийгэм








