Dark Light
Нийгэм | 2025-11-02

ИХЭР: АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ өдөр олон ашигтай боломжийг алдах бололтой. Гэхдээ мэргэжлийн тал дээр эрсдэлтэй алхам хийх нь бүтэлгүйтлээр дуусна. Арга барилаа эрс өөрчлөх хэрэггүй. Хожим харамсахааргүй шийдвэрийг гаргах ёстой. Хамтын хөдөлмөр, нягт хамтран ажиллахын ач тусыг мэдрэх болно. Халдварт өвчин тусах магадлалтай тул урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна.
 
Үхэр: Дээд албан тушаалтантай болон албаны бичиг баримттай харьцахад тааламжтай байна. Сэтгэл санаагаа цэгцтэй байлган, эд материалын шагнал урамшуулал хүлээлгүй зүгээр л ажилла. Эрт орой хэзээ нэгэн цагт үнэн эзнээ олно. Ажил хэрэг дээшлүүлэх санал гаргах, үзэл санаа шинэчлэх зорилгод хүндрэл гарах тул анхаар.
 
Ихэр: Амжилт бүтээлээр дүүрэн өдөр. Карьер, мэргэжлийн үйл ажиллагаа, санхүүгийн тал дээр таныг амжилт хүлээж байна. Таны эрхэлсэн ажил амжилтад хүрч чадна. Ирээдүйгээ төлөвлөн, дараагийн хийх алхмаа сайн бод. Олон нийтийн эрх ашгийг хамгаалсан ажил эрхэлдэг бол өөртөө итгэлтэй байснаар амжилт ирнэ.
 
Мэлхий: Худал, хуурмаг мэдээлэл тархах болон хэрэгтэй харилцаа холбоо тасрах зэрэг үйл явдал тохиолдож болзошгүй. Өнөөдөр хамтын ажиллагаа, уулзалт ярилцлагад сөрөг нөлөө үзүүлэх харьцаанаас татгалз. Хөдөлмөрийн харилцааг тасалж мэдэх зөрчил үүсэж болзошгүй.
 
Арслан: Таныг бүх салбарт амжилт хүлээж байна. Боловсрол, урлагийн салбарт ажилладаг хүмүүсийг илүү амжилт хүлээж байна. Удахгүй албан тушаал дэвшинэ. Гэхдээ үүний тулд илүү их зүйл золиослох хэрэгтэй болж мэднэ. Албан ёсны чухал уулзалт дээр сэтгэл хөдлөлөө бүү хэтрүүлж гаргаарай. Романтик учрал удахгүй гайхалтай адал явдалд хүргэнэ.
 
Охин: Зээл авах, бизнесээ өргөжүүлэх, хөрөнгө оруулах зэрэг алхмууд хийхэд тохиромжтой. Эрч хүчний нөөц тань тийм ч их бус байх боловч, сүрхий асуудалд ортлоо дор орохгүй. Хэт өөдрөг ирээдүйн тухай бүү бод. Хэт их ажиллаж, ядаргаанд бүү ор. Хэрэв хувийн амьдралд асуудлууд байсан бол одоо зохицуулахад тохиромжтой цаг. Энэ долоо хоногийн эхэн өмнөх бүтэлгүй харилцаа холбоогоо тасалж шинэ өөрчлөлт хийх хэрэгтэй үе.
 
Жинлүүр: Өнөөдөр болж буй үйл явдалд дүн шинжилгээ хийх өдөр. Бодож хийсэн алхам амжилтад хүргэдэг. Санхүүгийн байдал дээшлүүлэх, үр ашигтай санал ирнэ. Ажил хэргийн гэрээ хэлэлцээр байгуулахад сайн. Од эрхсийн таатай байрлалыг ашиглаж, ажлынхаа гол чигийг гаргаарай.
 
Хилэнц: Өнөөдөр хүнд хэцүү ажил хөдөлмөрөөрөө олсон мөнгөө зөв зарцуулах хэрэгтэй гэдэгтэй эвлэр. Та өөрийн үйл ажиллагаагаа уужим ухаанаар тунгаан бодвол сэтгэл хөдлөлөө барьж чадна. Түншүүдийн зөвлөгөө бэрхшээл болон муу санаатнуудаас хамгаалах болно. Гэрээ хэлэлцээр байгуулах хэлхээ холбоо тогтооход тааламжтай.
 
Нум: Төрөл бүрийн хүмүүстэй уулзаж, харьцаж таашаал ав. Энэ нь таны дотоод ертөнцийг баялаг болгоно. Таны амьдралын туршлага нэмэгдэж байгаа нь танд мэдрэгдэнэ. Нөхцөл байдал ба түншүүдийн мэргэжлийн бус үйлдлээс шалтгаалж таны найдвар, төлөвлөгөө нурж болзошгүй.
 
Матар: Соёл урлагийн салбарт ажилладаг хүмүүст илүү тааламжтай үе. Залуу хүмүүсийн суралцах хүсэл сонирхол өснө. Найз нөхөд гэр бүл тань таны амжилтаар бахархах болно. Эерэг нөлөөгөөр өөрийгөө хүрээлүүлэх нь таныг амжилтаараа бахархах сэтгэл төрүүлэх болно.
 
Хумх: Гэрээ хэлэлцээр хийхдээ буулт хийх чадвараа ашигла. Буруу үйлдлээ өөрчилбөл таагүй зуршил ч өөрчлөгдөнө. Зөв өөрчлөлт аяндаа таны зан төлөвийг ч сэтгэл татам болгоно. Хөрөнгө мөнгөтэй холбоотой ажил амжилттай урагшлах таатай боломж байна.
 
Загас: Урьдын дадсан арга барилаар ажиллах нь ихэнх тохиолдолд амжилттай байх болно. Мөнгө их хэмжээгээр орж ирэх боловч бас хурдан алга болж болно. Эртний мөрөөдлөө биелүүлэхэд таатай үе. Эргэн тойрныхон тань таныг хэрэгтэй зөвлөгөө, зөв ажил үйлсээрээ дэмжинэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.03 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.01,02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23
Үзвэрийн хувиарууд
Image
2025.10.30