Dark Light
Нийгэм | 2025-11-16

ЗАГАС: ШИНЭ АЖИЛ ХЭРЭГ АМЖИЛТТАЙ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр ажил хэрэг ялихгүй зүйлээс болж тасалдах магадлалтай. Аливаа зүйлд үндсээр нь өөрчлөлт хийх хэрэггүй. Ажлын хариуцлагаа хүлээн, зөв хэмнэлд орно. Зугаа цэнгэл хөөцөлдөх хэрэггүй. Хосууд сайхан харьцаа тогтоох бололтой. Ганц бие хүмүүс сонирхолтой хүнтэй танилцан, зүрх сэтгэлийн холбоотой болж магадгүй.
 
Үхэр: Таны сэтгэл санаа өөдрөг, эрч хүчээр дүүрэн байх тул ажлын бүтээмж өндөр байна. Энэ өдөр итгэл алдаж болзошгүй тохиолдолд орсон ч зоригтой, бие даасан байдлаа бүү орхи. Таны нууц далд авьяас илэрнэ. Түүнийг зөв ашиглах нь чухал байна.
 
Ихэр: Дарга удирдлага буруу ойлголт авч магадгүй. Энэ нь тийм ч таатай биш байна. Хувийн асуудал байсан ч зохицуулаад ажилдаа анхаар. Танд тавигдаж байгаа шаардлагууд бага зэрэг хэтэрсэн мэт мэдрэмж төрнө. Магадгүй та буруу ойлголттой байгаа бололтой. Өөрийн боломж бололцоог бодитоор үнэл.
 
Мэлхий: Хэт тэвчээргүй зан гаргаж магадгүй байна. Ер бусын үйл явдал их хүсэж байна. Илүү амжилтад хүрэхийг хүсэж байгаа бол хүч чадлаа бүрэн дайчлахаас гадна тэвчээртэй бай. Зарим зүйл бодит байдлаас өөр байх тул санасан бодсоноо биелүүлэх гэж улайрах хэрэггүй.
 
Арслан: Олны дунд нэр хүнд олох болон зохих ёсны хүндэтгэл хүлээн авах зэрэг боломж гарах болно. Аливаа үйл явдлыг зөв мэдэрч чадвал хүсэл мөрөөдөл тань биелнэ. Бодож төлөвлөсөн шинэ ажилд тань нөлөө бүхий хүмүүсээс дэмжлэг ирнэ. Ажил хэрэгч хүмүүсийн бүтээлч байдал нь давуу боломж олгоно.
 
Охин: Холбоо харилцаагаа өргөсгөж, шинэ танилтай болно. Өнөөдөр таныг бага ч гэсэн ашиг хүлээж байна. Харин алдаа гаргавал өөрийгөө хамгаалахыг бүү оролд. Хийж буй зүйлээсээ ухарч болохгүй. Эрч хүчээ оновчтой хуваарилснаар нэр хүндээ бэхжүүлж, ажил хэргээ өргөжүүлж чадна.
 
Жинлүүр: Үнэт чанараа найдвартай хамгаалахыг од эрхэс зөвлөж байна. Мөн аль ч талаараа тантай тохирохгүй хүмүүсээс болгоомжтой бай. Сөрөг хандлагуудаас болж бусадтайгаа муудалцаж ажлаа солих тухай бодож магадгүй. Гэхдээ өөрийнхөөрөө зүтгэхийн оронд зарим зүйл дээр буулт хий. Зөн билэг тань хамгийн сайн зөвлөгч байна.
 
Хилэнц: Амьдралын эрч хүч өсөх нь таны ажлын чадварыг сайжруулна. Зөв шийдвэр гаргахад эергээр нөлөөлөх тохиолдол илэрнэ. Санхүүгийн үйл ажиллагаа явуулах, худалдааны гэрээ хэлцэл байгуулахад таатай. Өнгөрсөн үеийн таагүй дурсамж, зөрчилдөөнийг мартах хэрэгтэй бололтой.
 
Нум: Харилцаа муудаж болзошгүй. Хэт их сэтгэлийн хөдөлгөөн, уур уцаараасаа болоод та ойрын хүмүүсээ гомдоож мэднэ. Хэлэх үгээ цэгнэ. Амжилтад хүрэх өөрийн зөв гэж бодсон замаа сонго. Харин хүн чанарынхаа эсрэг алхам бүү хий.
 
Матар: Өнөөдөр зарим хүмүүсийн үнэн мөн чанарыг танина. Бусадтай илэн далангүй ярилцах гэсний хэрэггүй. Ажлаа тайван хий. Хамгийн ойр дотнын хүмүүстэйгээ цагийг өнгөрөө. Эерэг бодолтой байвал амьдралын нөхцөлөө сайнаар өөрчилж чадна.
 
Хумх: Жижиг сажиг асуудалд бүү уурлаж, бухимд. Бизнес эрхлэгч нар бүх боломжийг тооцон, анхааралтай байх хэрэгтэй цаг үе. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломж гарна. Залуу хүмүүс ирээдүйн мэргэжлийн сонголтоо хийх хэрэгтэй болно.
 
Загас: Шинэ ажил хэрэг амжилттай болохыг од эрхэс зааж байна. Шинэ ажил эхлэхийн өмнө урьдын алдаа оноондоо дүгнэлт хийж, цаашдын үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг сайн тодорхойл. Бүтэхгүй зүйлийг бүтээх гэж бүү оролд. Гол нь аз жаргалтай уур амьсгалаа хадгалж үлдэхийг хичээ. Хөрөнгө хуримтлуулах, эд материаллаг баялгийг бий болгохын төлөө гол зүйлээ бүү золиосол.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23