Dark Light
Нийгэм | 2025-11-16

ИХ ХУРЛЫН ГОЛ НАЙРУУЛАГЧ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал Яармагийн спорт цогцолборт сүр дуулиантай эхэлж, хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Намын их хурлын нээлтийн арга хэмжээ нь улсын наадмын нээлтээс ч сүртэй, зохион байгуулалттай боллоо гэсэн яриа цахим орчинд тархаад байгаа. Тэгвэл Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын гол зохион байгуулагч, ерөнхий найруулагчаар нэгэн цагт Монгол Ардын намын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Бат-Энх ажиллажээ. 2255 төлөөлөгч, арын албанд ажиллаж байгаа 500 гаруй хүнийг багтаах зай талбайтай томоохон заал, танхим Улаанбаатар хотод Яармагийн спорт цогцолбороос өөр байхгүй. Тиймээс нүсэр том спорт заалыг хурлын танхим болгон тохижуулж, дуу, чимээ, цуурайг дарж, төлөөлөгчид болон зохион байгуулалт хариуцсан 3000 шахам хүнийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, хооллож ундлахаас эхлээд урлаг, соёл, хүндэтгэлийн бүхий л асуудлыг нэг дор шийдэж чаджээ. Ц.Бат-Энхийн хувьд Монгол Ардын намын, тэр тусмаа сонгуулийн бүхий л төвлөрсөн томоохон арга хэмжээнүүдийн гол зохион байгуулагчаар ажиллаж ирсэн туршлагатай нэгэн билээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23