Dark Light
Нийгэм | 2025-11-17

ХУРЦ АРСЛАН Н.АМГАЛАНБААТАР ТҮРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын морин спорт уяачдын холбооны ууган салбар холбоодын нэг "Эрдэнэт хүлэг" морин спорт уяачдын холбооны 30 жилийн ойд зориулсан Аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, ЗХ-034 анги, АПУ ХК-ийн бөх, аймгийн хурц арслан Нямсүрэнгийн Амгаланбаатар түрүүлж, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат,  "Хилчин" спорт хороо, Дорнод Гурил ХХК, Нэгдэл клуб,  "Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Ганболдын Төрмөнх үзүүрлэв. 
 
Дөрөвт Архангай аймгийн Тариат сумын харьяат, ЗХ-013 анги, Очирням ХХК, Хүннү Шоес ХХК, Херо Холдинг ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн арслан Ө.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харьяат, "Сүлд" спорт хороо, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Сүнрэв хөгжил сан, "Увс Нуур" дэвжээний бөх, аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа. 
 
Наймд аймгийн арслан П.Жаргалсайхан, аймгийн арслан Б.Нямсамбуу, аймгийн арслан Х.Чойжилсүрэн, аймгийн начин А.Ширнэндагва нар үлдэв. 
 
Тус барилдааны үзэгчид, бөхчүүд, жаяг дэгийн багийнхны дундаас: 
Хурдан даага - 1 азтан,
500.000 төгрөг - 4 азтан, 
1.000.000 төгрөг - 3 азтан тус тус тодорсон юм.
 
Азтай үзэгчид гардуулсан хурдан удмын даага нь Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул  Монгол улсын заан Хөндлөн хэмээх Сандуй зааны ач хүү Монгол улсын Манлай уяач Гомбожавын Баярцогтын унаган адуу болох  2025 оны Үндэсний их баяр наадмаар аман хүзүүд хурдалсан хурдан азарганы төл  юм. Мөн Эрдэнэт хотын “Бүтээл”  компанийн захирал Монгол улсын Манлай уяач, Хөндлөн хэмээх Сундуй зааны ач хүү  Гомбожавын Баярцогт нь 1993 онд Монгол бөхийн өргөөний бүтээн байгуулалтад 20 тонн арматур хандивлаж байсан бөхийн эрхэм хүндэт зүтгэлтэн билээ. 
 
Тус барилдааны үеэр "Лут Билэг" ХХК-ийн захирал Н. Сугарням  Орхон аймгийн бөх аймгийн начин Д.Төгс-Эрдэнийг бэлтгэл сургуулилтаа сайн хийж амжилт гаргахыг хүсэн 1,0 сая төгрөгөөр урамшууллаа.
 
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 21-ний баасан гарагт 12:00 цагаас Их эзэн Чингис хаан мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан цом”-ын төлөө улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан, 22-нд 11:00 цагаас Сумын цолтон болон бөхчүүдийн ээлжит барилдаанаар тус тус үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23