“Magic Mascot” энтертайнментыг үүсгэн байгуулагч Т.Алтанцэцэгтэй ярилцлаа.
-"Magic mascot" энтертайнментыг байгуулсан анхны зорилго нь юу байв. Хэрхэн эхэлж байсан бэ?
-Намайг Алтанцэцэг гэдэг. Ээж минь “Дуу дуулбал тог ирнэ” гэдэг байсан. Тийм зүйлд итгэдэг насыг минь миний ээж өөрийнхөө ертөнцөөр ид шидийн болгосон. Би энэ дууг маш гоё дуулбал тог ирнэ гээд итгээд дуулаад сууж байхад нээрээ тог ирсэн шүү. Хүүхдийн ид шидэд итгэдэг насанд нь бид ид шидийн ертөнц байдаг юм шиг хийсвэр сэтгэлгээг нь хөгжүүлж баймаар юм байна лээ. Хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж “Magic Mascot” энтертайнментыг эхлүүлсэн. Надад зөвлөгч нь миний хүүхдүүд. Манай энтертайнмент 2024 оны аравдугаар сарын 1-нээс албан ёсны үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хүүхдийн соёл урлаг, энтертайнмент үйлчилгээ, хүүхдийг нийгэмшүүлэх хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. Түүнээс өмнөх 2 жилийн хугацаанд барууны хөгжилтэй орнуудын Дисней, Юниверсал гэх мэт байгууллагуудын үйл ажиллагааг судлаад хүүхдүүдийн сонирхол, насны онцлогт нь тохирсон тоглолт, зөвлөх үйлчилгээг хийж байлаа. Анх эхэлж байхад хүүхдүүдэд чиглэсэн тоглолт, арга хэмжээнүүд их чанаргүй санагдаж байсан.
-Дүрүүдийн хувцсаа хаанаас авдаг вэ. Өөрсдөө хийдэг үү. Албан ёсны эрхтэй захиалж авдаг уу?
-Бид Дисней, Юниверсал-ын стандартаар хувцсаа албан ёсны эрхтэйгээр үйлдвэрээс нь захиалж авдаг. Диснейн дүрүүдийн эрхийг авах гээд сургалтад хамрагдаж байгаа.
-Хүүхдэд зориулсан үйл ажиллагаандаа юуг анхаарч ажиллаж байна вэ?
-Хүүхдэд юу ч хамаагүй үзүүлээд харуулаад байж болохгүй. Үзвэр үзүүлэхэд хүүхдийн аюулгүй байдал, тав тухыг хангах мөн хүрэлцээтэй байх хэрэгтэй. Манайд хүүхдэд зориулсан театр гэвэл хүүхдийн ордон, хүүхдийн драмын театр байдаг. Гэхдээ энэ барилгууд нь нэлээн дээр үед баригдсан болохоор орчин үеийн түвшинд хүрэхгүй байгаа юм шиг санагддаг. Тийм учраас шинээр “1000 хүүхдийн театр” гэсэн төслийн санаагаа хэрэгжүүлээд явж байгаа.
-Дараагийн хийхээр төлөвлөж байгаа ажил нь юу байгаа вэ?
“Magic mascot” энтертайнментын хажууд ид шидийг хамтдаа амилуулъя гэсэн уриатай ТББ байгуулсан. Учир нь “Magic mascot” миний ашгийн байгууллага болчхоод байгаа, нөгөө талаараа хүүхдэд гоё юмнууд хийнэ гэдэг миний мөрөөдөл. Өөрийн олж байгаа ашиг орлогоос зорилтот бүлгийн хүүхдүүдэд, гэрээсээ гарч чадахгүй тэргээр түрүүлдэг хүүхдүүд зөндөө, хаалганы цаана цонхоор юу харж, юу бодож суудаг тэр хүүхдүүдээ нийгэмшүүлэх хөтөлбөрүүдэд хамруулж, унаагаар очиж аваад тоглолт үзүүлж, буцаагаад хүргэж өгөх үйлчилгээ сардаа нэг биш юм аа гэхэд улиралдаа нэг оруулмаар байна. Одоохондоо миний чадах юм зорилтот бүлгийн хүүхдүүдийг тоглолт үзүүлэх байгаа юм. Манай үйл ажиллагаа гайгүй болоод ирэхээр дараагийн шат руугаа орно. Сая тоглолт дээрээ 80 орчим зорилтот бүлгийн хүүхдүүдийг тоглолт үзүүлсэн. Өмнө жил 300 орчим хүүхэд үзүүлсэн. Ид шидийг хамтдаа амилуулъя ТББ жижигхэн “Universal Jurassic World” хийж болохгүй гэж. Монгол бол динозаврын өлгий нутаг. Тэр динозавр өндрөөрөө хэдэн см, метр өндөртэй олдсон гэх мэт надаас хэр өндөр юм, байгаль дээр надаас ийм том биетэй амьтан тэр нутагт ингэж явж байсан юм байна гээд тэр хүүхэд танин мэдэхүйн юм авна. “Universal Jurassic World” -ын жижиг хувилбарыг энэ хавар хийхээр зорьж байна. Бичиг цаасаа бариад энэ хэсгийг тохижуулаад өгөөч гээд явна. Жилийн дөрвөн улирлын энтертайнмент, иргэд очиж аз жаргалын гормоноо ялгаруулдаг, үзэж харах юмтай, амралтын өдрүүдээр хүүхдийн парад, тоглолт болдог орчныг бүрдүүлэх газар маань бэлэн болчихсон. Барууны орнуудын гэрэлт гудам хийх гээд ажилдаа орчихсон, танилцуулгаа бариад явж байгаа. Ямар ч гэсэн сүлд модоо асаана, жижиг гэрлүүдээ асаана, манайд юу байна түүгээрээ дайлна гэгчээр энтертайнмент хөтөлбөрөө бэлдээд эхэлсэн байгаа. Бүтээлүүдээ гэр бүлүүдэд үнэгүй толилуулна. 11.15-нд хэдэн цагаас хаана, хэн дуулах талаар зарлана. 3 төрлийн өвлийн өвгөн, цасан охид гэх мэт хөтөлбөрүүд, хүүхдүүдийн сэтгэлийг хөдөлгөх бүх юмаа бэлдээд байж байгаа. Дэгж дэрвэж гүйдэг насан дээр нь, гадаа гарч үеийнхээ охид хөвгүүдтэй тоглох насан дээрээ хүүхдүүд маань ч аав ээжтэйгээ үүрэг хариуцлага хүлээгээд амьдарч байна.
-Эцэг эхчүүдэд хандаж хэлэх үг байгаа байх?
Манай монголын ард түмэн хүүхдээ элгэндээ тэвэрч, хамт унтаж өсгөдөг, гэр бүлсэг, халуун дулаан ард түмэн. Бие биедээ хайртай дотно байгаа нь нэг талаараа гоё ч, нөгөө талаараа бие биедээ төвөг уддаг. Энд миний тэр охин амжилттай явж байна, чи ингэж чаддаг юм чинь дүүгээ тэг ингэ гэдэг. Бид хүүхдүүддээ бие даах, юу хүсэж мөрөөдөж байгаа цаг хугацааг нь өгөөд дэмжмээр байна. Хүүхдүүдэд туслан дэмжиж, зөвлөх үйлчилгээг бид компанит ажил хийх гэж байна. Эцэг эхчүүддээ, бага насны хүүхдүүдийн анхны ертөнц нь ээж аав байдаг. Дараа нь багш, найз нөхөд гэх мэт энэ сегментүүдийг яаж тус тусад нь ойлгох уу гээд бид сэтгэл зүйчтэй хамтарч ажиллаад байгаа. Хүүхдийн салбарыг аль нэг нам, юмтай холбож завааруулахгүйгээр тусад нь л тавимаар байна. Хүүхдийн нэрийг барьсан, суудал бөглөсөн аймшигтай хүмүүстэй тараад жигшиж байна. Анх бол тэх хүмүүст юмаа танилцуулаад явдаг байсан бол одоо тэр тал дээр хаалт тавьсан. Хүүхдийн ТББ ихэнх нь худлаа байдаг юм байна гэдгийг маш сайн ойлгоод, өөрсдөө мөрөөрөө хөгжих нь чухал юм байна. Хамгийн гол нь аав ээж, хүүхэд, ард түмэнтэйгээ ойрхон мэдээллүүдээ өгөөд чин үнэнээсээ Disney гэдэг компани шиг үе уламжлалаар яагаад явж болохгүй гэж гээд урагшаа хараад ажиллаад явах ёстойгоо ойлгосон. Эцэг эхчүүд маань хамтраад хүүхдүүддээ үзвэр үйлчилгээ гэж юу байдаг юм, тэнд хүүхдүүд яаж баярлаж байгааг харж, хүүхдүүддээ нэг өдөр цаг гаргаж байгаа бол хүүхдүүдийнхээ цэрэг нь болоод яваасай гэж хүсэж байна. Та бүхэн маань 11.15-нд хүрэлцэн ирж нэг өдрийг хүүхдүүдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрөөгөөрэй гэж хүсье. Ид шидийг хамтдаа амилуулъя.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм






