Dark Light
Нийгэм | 2025-11-17

ИХ ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН МЭНДЭЛСЭН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэр 1906 оны 11-р сарын 17-нд Төв аймгийн Баяндэлгэр сумын Мэлзэй гэдэг газар, хошой тайж Дашдоржийн гэрт мэндэлжээ.

Д.Нацагдорж нь шинэ үеийн утга зохиол, урлаг, соёлын олон чиглэлд анхдагч нь болж, яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолоороо дэлхийд үнэлэгдсэн суут бийлэг танхил зохиолч юм. Түүний нэр, намтар, уран бүтээлийг мэдэхгүй монгол хүн бараг үгүй.

1930-аад оноос эхлэн “Нацагдорж судлал” хэмээх судалгааны салбар бий болж, өнөөдрийг хүртэл дэлхийн олон оронд түүний амьдрал, бүтээлийг судлах ажил өргөжин тэлсээр ирэв. Эрдэмтдийн тооцоогоор Д.Нацагдоржийн тухай 6000 гаруй судалгааны бүтээл бүртгэгдээд байна. Энэ тоо цаашид ч өсөх төлөвтэй. Судалгааны өгүүлэл, ном, товхимолуудаас гадна утга зохиол, урлагийн хэдэн зуун бүтээл түүнийг зорин бүтээгдсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23