Dark Light
Нийгэм | 2025-11-17

ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ДУУДЛАГА 23 БҮРТГЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байгаа энэ үед өнгөрсөн амралтын өдрүүдэд Онцгой байдлын байгууллагад мөс цөмөрсөн хоёр удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
 
Тодруулбал,  
 
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Цэнгэл” нуурын мөсөн дээгүүр 6 зорчигчтой 3 автомашин  нуурын мөсөнд цөмөрч, зорчиж явсан иргэд нь аюулгүй газарт эсэн мэнд гарч, автомашин нь живсэн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажиллаж, нуурын эргээс 10 метрийн зайнаас "Киа бонго-3" загварын ачааны автомашиныг татан гаргалаа.  
 
Нуурын эргээс 280 орчим метрийн зайд “Тоёота пробокс” загварын суудлын цөмөрсөн байгааг татан гаргахаар ажилласан боловч нуурын мөс хэт нимгэн байгаа тул татан гаргах ажиллагааг түр зогсоогоод байна.
 
Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Орхон” голын мөсөн дээгүүр  зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин голын мөсөнд цөмөрч орсон, автомашинд зорчиж явсан иргэд нь аюулгүй газарт эсэн мэнд гарсан дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллалаа. 
 
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийг хүртэл 23 удаагийн гол, нуурын мөс цөмөрсөн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 16 тээврийн хэрэгслийг татан гаргаж,  22 иргэний амь насыг авран хамгаалсан.
 
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаахан байгаатай холбогдуулан гол, нуурын мөсөн бүрхүүлийн тогтоц харилцан адилгүй байгааг мэдээллээ. 
 
Тиймээс иргэд, малчид, тээвэрчид та бүхэн гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчиж, өөрийн болоод бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насыг эрсдэлд оруулахыг байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21