Dark Light
Нийгэм | 2025-11-17

ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БЭЛТГЭЛ АЖИЛ ДУУСАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
“Гашуунсухайт–Ганцмод” боомтын хил дамнасан төмөр бэлтгэл ажлууд бүрэн дуусах шатандаа орж, бетон зуурмагийн үйлдвэр, арматур бэлтгэх талбайн ашиглалтад бэлтгэл хангагдлаа. 
Төслийн үйл ажиллагаанд  “Тавантолгой Төмөр Зам” ХХК-ийн инженерийн баг БНХАУ-ын нутаг дэвсгэрт байрлах гүйцэтгэгч “Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавин ажиллаж байна 
Бетон зуурмагийн  үйлдвэр нь цагт 360 м³ бетон үйлдвэрлэх хүчин чадалтай, 2ЧHZS180 маркийн автомат холих төхөөрөмжөөр тоноглогдсон орчин үеийн байгууламж юм. 
Элсийг угааж боловсруулдаг, дүүргэгчийг халаах систем бүхий агуулахад хадгалдаг зэрэг технологийн шийдлүүд нь улирлын нөхцөлөөс үл хамааран өндөр чанарын бетон үйлдвэрлэх боломж бүрдүүлж байна 
Үйлдвэрийн дэргэдэх дам нуруу үйлдвэрлэх хэсэгт төмөрбетон Т хэлбэрийн дам нурууг бүрэн автомат хэв хашмалын системээр үйлдвэрлэж, уураар арчилж бат бэхийг ханган ажиллаж байгаа бөгөөд одоогоор 60 ширхэг дам нуруу бэлэн болсон байна
Мөн үйлдвэр нь олон улсын стандартын дагуу бетон болон дүүргэгч материалын чанар, бат бэх, нягт, ширхэглэлийн шинжилгээ хийдэг иж бүрэн лабораторитой. Инженерийн баг үйлдвэрлэлийн бүх шатанд хяналт тавьж, төслийн бүтээцийн чанар, стандартыг найдвартай ханган ажиллаж байна

Эх сурвалж | Зам, тээврийн яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21