Dark Light
Нийгэм | 2025-11-17

ГЭЭГДЭЛ ЭД ХӨРӨНГӨ ЗАВШСАН 485 ЗӨРЧИЛ БҮРТГЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Прокурорын байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 8.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгийг завшсан” зөрчлийг улсын хэмжээнд судалж үзэхэд, 2025 оны эхний 10 сарын байдлаар 485 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 120 буюу 32.9 хувиар өссөн байна.   
 
Нийт бүртгэгдсэн зөрчлийн 346 буюу 71.3 хувь нь Нийслэлд, 139 буюу 28.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд эрх бүхий албан тушаалтан 205 хүнд  шийтгэл оногдуулж, 3 хүнд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах саналтай шүүхэд шилжүүлсэн бол 18 хүнд  эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.  
 
Иргэд та бүхэн өөрийн харилцах дансанд орж ирсэн эх үүсвэр тодорхойгүй гүйлгээний орлого, андуурч ирсэн илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагад даруй мэдэгдэж, эзэмшигчид буцаах арга хэмжээ авч гэмт хэрэг, зөрчлийн холбогдогч болохоос урьдчилан сэргийлэхийг прокурорын байгууллагаас зөвлөж байна.

Эх сурвалж | УЕПГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23