Dark Light
Нийгэм | 2025-11-17

УСАЛГААТАЙ ГАЗАР ТАРИАЛАНД АЖИЛЛАХ ТЕХНИКИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ БЭЛТГЭЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан төсөл”-ийн үр дүнд 7 аймгийн 10 сумын газар тариалангийн услалтын системийг шинэчлэн, сайжруулж байна. Одоогийн байдлаар 7 сумын услалтын системийг шинэчлэн байгуулж, улсын комисст хүлээн өгөөд байгаа билээ.
Азийн хөгжлийн банк, Япон сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй уг төсөл хуучирч муудан үр ашиггүй болсон услалтын системийг сэргэхээс гадна тэдгээрийг үр ашигтай ашиглах хүний нөөцийг бэлтгэх газар тариалангийн техник ашиглалт оператор, усжуулагч-операторын богино хугацааны сургалтын хөтөлбөрийг Хөдөө аж ахуйн их сургууль дээр эхлүүллээ.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хөтөлбөрийн нээлтэд  оролцож, “Монгол Улсын хэмжээнд газар тариалангийн услалтын систем нь ус ашиглалтын хувьд үр ашиг багатай, хуучирсан, дэд бүтцийн хувьд тогтвортой бус, засвар үйлчилгээнд хөрөнгө оруулалт хийгдээгүй, олон жил орхигдсон байсан. Нийт газар тариалангийн 400,000 га газраас ойролцоогоор 54,000 га газар усалгаатай байгаа тул Засгийн газраас 2030 он гэхэд усалгаатай талбайн хэмжээг 120,000 га-д хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Салбарын яам услалтын системүүдийг сайжруулах, ус ашиглагчдын чадавхыг бэхжүүлэх, усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх замаар ногоочдын уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдлыг бууруулах, усны нөөцийг зөв зохистой ашиглах менежментийг бий болгох зорилго тавин ажиллаж байгаа.  Тухайлбал, “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл хүрээнд 7 аймгийн 10 суманд услалтын системийг сэргээн засварлаж шинэчлэн сайжруулснаар уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, үр ашигтай услалтын системийн хэмжээг 3031 га-аар нэмэгдүүлэх юм. Цаашид шинээр бий болгосон услалтын системийг үр ашигтай ажиллуулах, нутаг орондоо технологийн шинэчлэлийг нутагшуулахад газар тариалангийн техник ашиглалт  оператор, усжуулагч-операторуудын үүрэг оролцоо өндөр байх болно” хэмээн онцолсон юм.
 
Энэхүү сургалтаар газар тариалангийн услалтын систем шинэчлэн байгуулсан сумдын 20 хүнийг усжуулагч-оператор, газар тариалангийн техник тоног төхөөрөмжийн операторыг бэлтгэнэ. Мөн сумдын ногоочид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд услалтын системийн ашиглах графикийг гаргаж, усны хэрэглээг тооцох, зөв таримлыг тариалах, урсгал зардлыг тооцох  арга зүйд суралцах юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23