Жил бүр зохион байгуулагддаг Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан энэ жил ОХУ-д Москва хотноо 2025 оны 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд болно.
Монгол Улсын төлөөлж, Ерөнхий сайд Г.Занданшатар ажиглагчаар оролцох бөгөөд Засгийн газрын гишүүдийн хамт өнөөдөр ОХУ-ыг зорьж байна.
Ерөнхий сайдын албан айлчлалд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б. Дэлгэрсайхан болон Сангийн сайд Б.Жавхлан, Шадар сайд Х.Ганхуяг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар хамт оролцохоор явж байна.
АДМИН







Нийгэм







