Dark Light
Нийгэм | 2025-11-17

ҮБХИС-ИЙН БАГШ НАРЫН ЦАЛИНГ НЭМЭГДҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын АБГББХ-ны 10 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанд ҮБХИС-ийн багш нарын цалин хөлсний зардлыг 1.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр зарчмын зөрүүтэй саналыг хэлэлцүүлж, улмаар 2026 оны төсөвт тусгуулан УИХ-ын 2025.11.13-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ.
ҮБХИС-ийн багш нарын цалин хөлсний нэмэгдлийн хүрээнд холбогдох журамд өөрчлөлт оруулах замаар багш нарын анги даасны нэмэгдлийг 20 хувь, багц цагийн үнэлгээг одоо мөрдөгдөж байгаа “ТҮ” цалингийн зэрэглэлд дүйцүүлэн илүү цагийн хөлсийг шинэчлэн тогтоохоор боллоо. Тус журам 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ.
Дээрх нэмэгдлүүдийг шийдвэрлэснээр бусад их сургуулиудын цалингийн зэрэглэлтэй дүйцэж, нийгмийн хамгааллын асуудал тодорхой түвшинд дээшилж, тогтвор суурьшилтай ажиллах боломж бүрдэхийн зэрэгцээ ажлын бүтээмж сайжран, их сургуулийн цаашдын хөгжилд томоохон түлхэц болох чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж | Батлан хамгаалах яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23