Dark Light
Нийгэм | 2025-11-17

МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ШАЛГАРСАН ТӨСЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
НИТХ-ын дарга А.Баярын санаачилгаар Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс анх удаа оюутан залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, хөгжлийн бодлогод оролцоо, манлайллыг хангах зорилгоор оюутны "Менторшип" тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээнд хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч, Ногоон хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул, НИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн гишүүн Т.Батцогт, НИТХ-ын төлөөлөгч, Засаглал, эрх зүйн хорооны дарга Б.Сэмжидмаа, НИТХ-ын төлөөлөгч, Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооны гишүүн Б.Дөлгөөн болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын удирдлагууд оролцлоо. 
Энэхүү тэтгэлэгт сүүлийн шатанд 10 баг буюу 100 шилдэг оюутан шалгарч тэтгэлэг хүртлээ. Тэтгэлэг хүртсэн шилдэг төслүүдийг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд танилцуулж, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлэх байна.
Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Монголын оюутны холбоо, Монголын Улаан загалмай нийгэмлэг зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа. 
Тус хөтөлбөрт шалгарсан 100 оюутанд дараах тэтгэлгийг олголоо.
10 оюутан тус бүрд 3,500,000₮
10 оюутан тус бүрд 2,500,000₮
80 оюутан тус бүрд 2,000,000₮ - ийн урамшуулал олгож сурах, хөгжих үйл явцад дэмжлэг үзүүллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23