2025 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Од гарагийн тохиол ажил дээр ч, гэртээ ч идэвхтэй байхад нөлөөлөх боловч танд хүч энерги дутагдана. Та амьдралыг хүнд үүрэг мэт хүлээж авбал хайртай хүн чинь таны өмнө буруутай гэж санагдах болно. Таны харилцааны хүрээ өөрчлөгдөнө. Шинэ хүмүүс хүрээлэлд тань бий болно. Түнштэйгээ илэн далангүй ярих нь амжилтын үндэс болно.
Үхэр: Элдэв зүйлд сатаарахгүй, эерэг орчинд ажиллахад анхаарал илүү төвлөрч ажиллах үе. Байр суурь нэмэгдэж, нэр хүнд өснө. Хуучин төлөвлөгөөгөө цаг үетэйгээ уялдуул. Ажил хэргийн харьцаанд өөдрөг байдал тогтоно. Өөрийн гадаад үзэмж болон гэр орноо сайжруулах хэрэгцээ нэмэгдэнэ.
Ихэр: Хийх ажлын эрэмбийг ангилан тодорхойлж, үйл хэргээ явуул. Тулгамдсан асуудлаа эн тэргүүнд тавих ёстойг сана. Ингэвэл зарим хэрэггүй зардлаа танах, хяналт тавих боломжтой болно. Мөн эрүүл мэндтэй холбоотой багагүй зардал гаргах ёстойг мартав. Удирдагч хүмүүсийн хувьд таатай мэдээ ирнэ. Гадаад түншлэлийн харилцаанд ахиц гарна.
Мэлхий: Материаллаг тал дээр бие даасан байдалтай болоход тань сайн найз нөхөд тусална. Өөрийн өвөрмөц үзэл бодол, төсөөллүүдээ тэдэнтэйгээ зоригтой хуваалц. Тэд танд зөв гарц олж өгнө. Өнөөдөр та өөрийн босгосон амьдрал, нөхцөл байдал бүрийг тогтож ажиглан, дүгнэлт хийнэ. Бүх зүйлийг тооцож төлөвлө.
Арслан: Эрч хүчтэй, сэргэлэн цовоо бай. Хэрэггүй сэтгэл гутралд автвал өдөржин нойрмоглоно. Орлогоосоо зарлага давах үед бухимдах хэрэггүй. Хэрэглээгээ зөв аргаар зохицуул. Залуу хүмүүс хайр дурлалын шинэ харилцаа тогтооно. Энэ холбооноос та цаашдаа ихээхэн хамааралтай байна.
Охин: Одоогийн амьдралын хэв маягтаа нэлээд өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Харин үүнд хэт их мөнгө үрэхээс зайлсхий. Гэхдээ бусдад өгөөмөр байх нь эргээд танд урам зориг өгнө. Эмх цэгцтэй, дэг журамтай байдлаа өөрийн давуу тал болгон ашигла. Харин бүхнийг мэдэгч мэт хандлага цухалзах нь таныг тав тухгүй байдалд оруулна. Бусдыг анхааралтай сонсож, тэднийг ойлгох гэж хичээ.
Жинлүүр: Танд ямар ч асуудал тулгарсан амархан даван туулах болно. Таны бодсон, бүтээсэн бүх зүйл амжилт дагуулах болно. Таны өөрийгөө илэрхийлэх чадвар маш өндөр байх болно. Ихэнх хүмүүс сайн гүйцэтгэсэн ажлаасаа шалтгаалан нэр хүнд нь өснө.
Хилэнц: Өөрчлөлт хийх гэж байгаа бол тодорхой гэрээ байгуул. Эд хөрөнгийн асуудлаа шийдвэрлэсний дараа амьдрал аз жаргалтай байна гэдэгт итгэлтэй байж болно. Санхүүгийн байдал нэгэн хэвийн бус байна. Гэхдээ сарын эхний хагаст зарлага тогтмол гарч байсан бол сарын сүүлээр энэ байдал тогтворжино.
Нум: Зөвхөн өөрийн сонгосон замаар явахыг од эрхэс зөвлөж байна. Шийдэхэд бэрх ажлыг түр хойшлуулж, өөр асуудал барьж ав. Урт удаан хугацаанд таныг гацааж байсан зүйлсийн учрыг та ухамсарлах бололтой. Бүтээлч хүмүүс өөрийн уран сэтгэмж болон тэсвэр хатуужлаа ашиглан хүндрэлтэй асуудлуудаасаа салах боломж байна. Тусламж гуйсан хүнд өөрийн чадах зүйлээр туслахад танаас юу ч хорохгүй өдөр.
Матар: Ажлынхаа үүрэг хариуцлагаар өөрийгөө таниулж, таныг урагшлахад саад болж байгаа хүмүүсээс зайлсхий. Гэхдээ аминч зан, дүрсхийсэн уур цухлаа барьж байх нь зүйтэй. Тулгамдсан асуудлыг үл бүтэх зүйл болж хувиргах хэрэггүй. Бага багаар алхам алхмаар урагшил.
Хумх: Бүх зүйл дээр анхаарал болгоомж танд илүүдэхгүй. Шинэ ажил эхлэхэд амжилттай байна. Уран бүтээлийн ажлынхаа нээлтийг хийнэ. Төлөвлөгөө бодитой хэрэгжинэ. Худал цуу яриа, хов живээс болоод асуудал үүснэ. Азтай нөхцөл байдал таныг хүнд нөхцөл байдлаас ашигтай гарахад тусална.
Загас: Өөрийн давуу талыг бүрэн дүүрэн харуулж, хичээл зүтгэлээ харамгүй гаргахад амжилт таныг тойрохгүй. Таны хэлсэн зөвлөгөө бусад үгийг бодвол үнэтэй тусна. Өнөөдөр таны анхаарал бага зэрэг суларч магадгүй тул ам гарсны хэрэггүй. Та гэнэтийн саад тотгор даван туулах хэрэгтэй болж болзошгүй.
АДМИН







Нийгэм







