Өнөөдөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Монголбанк болон арилжааны банкуудтай “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын төслийн санхүүжилтийн тодорхой хэсгийг бонд гаргах замаар шийдвэрлэх талаар албан уулзалт хийв.
Уулзалтаар уг төслийн санхүүжилтэд шаардагдах 300 тэрбум төгрөгийг дотоодын зах зээлд бонд гаргах хэлбэрээр бүрдүүлэх боломж, шаардлага, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт болон нөхцөлүүдийг хэлэлцэв.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны аравдугаар сарын 15-нд баталсан 132 дугаар тогтоолын хүрээнд төслүүдийн санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс босгох чиглэлээр судалгаа, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг даалгасан юм.
АДМИН






Нийгэм







