Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, түүний хүү Э.Батшугарын хамаарал бүхий "Өргөө" зочид буудлыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх шүүхийн шийдвэр гарсан ч тэд чөлөөлөхөөс татгалзаж буй. Хотын дарга Х.Нямбаатар энэ талаар цахим хуудаснаа тайлбар хийжээ.
Хотын дарга Х.Нямбаатар: Хууль журам үйлчилдэггүй, шүүхийн шийдвэр биелүүлдэггүй нэг хүн, нэг гэр бүл манай улсад байна. 3 шатны шүүхийн шийдвэртэй асуудлыг 2 хүн утсаар яриад, нэг нь чи наадхаа зогсоо гээд нөгөөх нь ойлголоо гээд шүүхийн шийдвэр хүчингүй болчихно гэж байхгүй. Аав хүү 2 гарч ирээд хуулийг уландаа гишгэдэг байж болохгүй.
Н.Энхбаяр гуай тэр асуудлыг зогсоо гэхээр шүүхийн шийдвэр хүчингүй болчихдог юм бол энэ улсад хууль шүүх гэж байгаад яах юм. Харбины гэрээний дэргэд Өргөө зочид буудал бол юу ч биш гэж хэлсэн байсан. Том жижиг хулгай гэж байхгүй.
Нийслэл алдагдсан өмчөө буцааж авна.
Б.АМАРТҮВШИН






Нийгэм







