Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар Бага хурлыг "Дэлхийн уушги" гэгддэг Амазоны бүсийн хамгийн том хотуудын нэг Белемд үргэлжилж байна. Монгол Улсыг төлөөлж БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар тэргүүтэй төлөөгчид оролцож байгаа бөгөөд NDC 3.0 шинэчилсэн зорилтоо танилцуулж, 2035 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувь бууруулах амлалтаа хэрэгжүүлэх бодлого, уур амьсгалын тэсвэржилтийг сайжруулах талаар олон улсын байгууллага, түнш орнуудтай санал солилцлоо.
2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар COP30-ын үеэр дэлгэрэнгүй танилцуулж, техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Даян дэлхийн байгаль орчны сан (GEF), НҮБ-ын Уур амьсгалын сан (GCF), Байгаль орчны НҮБ-ын хөтөлбөр (UNEP), Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Европын холбоо, бүс нутгийн түншүүдтэй уулзалт хийхээр төлөвлөсөн байна.
COP30 арваннэгдүгээр сарын 10-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн улс орны төлөөллүүд уур амьсгалын бодлогын хэлэлцүүлгийг бодит нөхцөл дээр тулгуурлан, үр дүн гарах шийдлүүдийг эрэлхийлж байна.
|
Эх сурвалж
| Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
|
АДМИН







Нийгэм








