Монгол Улсын Анхдугаар Үндсэн хуулийг баталсан өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Иргэдийнхээ сонгох, сонгогдох, өмчлөх эрхийг баталгаажуулж, хааны хамжлагат ёсноос Үндсэн хуульт ёс, Бүгд найрамдах засаглалд шилжин шинэ тогтолцоог эхлүүлсэн түүхэн өдрөөр үндэсний бөхөө барилдуулж ирсэн.
Улс тунхагласны 60 жилийн ойн өдрөөр анх 1984 онд Спортын төв ордонд 128 бөх барилдсанаас дархан аварга Х.Баянмөнх түрүүлж, аварга Д.Хадбаатар үзүүрлэж байжээ. 1990 оноос хойш өнөөг хүртэл тогтмол зохион байгуулсаар ирсэн энэхүү барилдаан өнөө жил Монгол бөхийн өргөөнд үндэсний бөхийн барилдаан явагдана.

АДМИН








Нийгэм








