Dark Light
Нийгэм | 2025-11-18

"ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ЯВАГДАЖ БАЙГАА" ГЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
АҮЭБЯ-аас шатахууны асуудлаар мэдээлэл хийлээ.
Өчигдөр Шатахуун түгээх станцуудад оочир дараалал үүссэн. Манай улс шатахуунаа 100 хувь импортоор хангаж байгаа. Үүний 95 хувь орчмыг ОХУ, үлдсэн 5 хувийг БНХАУ болон бусад улсуудаас импортолж байна. ОХУ-аас захиалах шатахууны хэмжээг сар бүрийн сүүлээр нийлүүлэх станцид хүргүүлдэг. 2025 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын Роснефть компаниас 58 мянган тн АИ-92 автобензин, 1.6 мянган тн АИ-95 автобензин 75.8 мянган тн дизель түлш захиалсан. Газфромнет компаниас 5000 тн АИ-92 автобензин, 10 мянган тн дизель түлш, Нефтьсервес компаниас 20 тн дизель түлш БНХАУ-ын Петрочайна интернейшнл компаниас 6.5 тн АИ-92 автобензин, 10 тн дизель түлш худалдан авахаар захиалга хүргүүлсэн. АИ-92 автобензин 69.3 мянган тн, дизель түлш 115800 тн, АИ-92 автобензиний захиалга 1.6 тн нийтдээ 186700 тн шатахуун худалдан авахаар захиалжээ. 
2025 оны арванннэгдүгээр сарын 1-18-ны өдрүүдэд  Сүхбаатар боомтоор 672 вагон буюу 40346 тн АИ-92 автобензин, 996 вагон 61911 тн дизель түлш, АИ-95 22 вагон буюу 1289 тн,
Эрээнцав боомтоор 2000 тн АИ-92 автобензин, 3200 тн дизель түлш, 
Цагааннуур боомтоор АИ-92 автобензин 366 тн, 2400 тн дизель түлш, 
Боршоо боомтоор 174 тн дизель түлш,
Замын-Үүд боомтоор 2500 тн АИ-92 автобензин, 2500 тн дизель түлш орж ирээд байна. нийт улсын хэмжээнд 45200 тн АИ-92 автобензин, 70200 тн дизель түлш, 1300 тн АИ-95 нийт 116 мянган тн шатахуун импортлоод байна. Шатахууны нийлүүлэлт тасралтгүй явагдаж байгаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23