Dark Light
Нийгэм | 2025-11-18

САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Нийслэлийн онцгой байдлын газарт эхэллээ.
Энэхүү хуралдаанаар анх удаа Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хийж гүйцэтгэсэн ажил болоод төсөвт тусгасан санхүүгийн зарцуулалтыг танилцуулах юм. Хуралдаанд нийслэлийн 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар болон гишүүн 20 орчим байгууллагын төлөөлөл оролцож байна. Хуралдааныг нээж НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А. Баяр "Нийслэлийн есөн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга нар өнөөдөр энэ онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлынхаа үр дүнг танилцуулна.
Төсвийн мөнгөөр яг ямар ажил хийсэн, хэдэн хувиар бууруулсан гээд мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй хүргэх чухал.Цаашдаа ч энэ зарчмаар ажиллана. Учир нь дүүргүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төсөв, хөрөнгийг хангалттай баталж өгсөн. Тиймээс ажлын үр дүн хэрэгтэй байна” хэмээн онцоллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23