"Уур амьсгалын бидний амьдралд үзүүлж байгаа нөлөө, эрсдэлийн үнэлгээ"-нд Монгол орны жиндүү өвлийн хүйтэн өдрийн тоо 2100 он гэхэд дунджаар нэг сараар багасах төлөв гарчээ.
- Улирлын агаарын температур тогтвортой нэмэгдэж дулаарах хандлагатай бөгөөд өөрчлөлтийн тоон утга 2030 оны үед 0.7-1.4oC, 2050 оны үед 1.1-2.9oC, 2080 оны үед 1.2-6.5oC нэмэгдэх;
- Өвлийн хур тунадас харьцангуй их (8.7-55.4%), намар болон хаврын хур тунадас ялимгүй их, зуны тунадас бараг өөрчлөлтгүй байх;
- Зуны хамгийн их температур 1.6-5.3oC-аар, өвлийн хамгийн бага температур 1.4-5.3oC-аар нэмэгдэж дулаарах, жилд хүйтэн өдөр 8.8-36.9 хоногоор багасах, зун хэт халалт 2.8 хоногоор нэмэгдэх, өвөл хэт хүйтрэлт 2.6 хоногоор буурах;
- Хоногийн хур тунадасны хэмжээ бараг өөрчлөгдөхгүй, зун дараалсан хуурай өдөр нэмэгдэх, өвөл дараалсан цастай өдөр багахан нэмэгдэх;
- 1 болон 5 хоногийн хамгийн их тунадасны хэмжээ өсөх хандлагатай гэж ерөнхий төлөвт дурджээ.
|
Эх сурвалж
| COP17 Зохион байгуулах Үндэсний хороо
|
АДМИН








Нийгэм








