Dark Light
Нийгэм | 2025-11-18

"ЯСАН СИЙЛБЭРИЙН ГАЙХАМШИГТ ӨВ" ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭГДЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас санаачлан “Монгол бахархал” уриан дор улс орон даяар өрнөж буй Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд Монголын Үндэсний музей “Ясан сийлбэрийн гайхамшигт өв” тусгай үзэсгэлэнг 2025 оны 11 дүгээр сарын 20-30-ны өдрүүдэд олон нийтэд толилуулна.  
Монголчууд мал аж ахуй эрхлэн, малын яс, амьтны ясны онцлогт тулгуурласан ясан эд эдлэл хийхийн сацуу, тэдгээрийг хэрэглэх явцдаа сийлбэр хийж төгөлдөржүүлсээр ясан сийлбэрийг урлахуйн гайхамшигт өв болгон хөгжүүлснийг бид энэхүү үзэсгэлэнд дэглэгдэх бүтээлүүдээс харах боломжтой юм. 
Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй ясан эдлэл, ясан сийлбэрийн бүтээл нь археологийн малтлага судалгаанаас илэрсэн ясан эдлэл, ясан сийлбэр, XVIII-XX зууны үед хамаарах шашны зан үйл болон ахуй, гоёл чимэглэл, урлагийн бүтээлийн холбогдолтой 120 дэсийн 148 гаруй үзмэр багтаж байна. 
Тус үзэсгэлэнд БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, чимэглэлийн урлагийн нэрт мастер, том хэмжээний ясан сийлбэрийн урлагийг хөгжүүлэгч С.Сэнгээ түүний хүү С.Базар, Ардын Зураач, БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн уран сийлбэрч Л.Чуваамэд болон 1952 онд анх сууриа тавьсан “Урчуудын артель”-ийн урчууд Л.Дорж, Д.Гүнд Ц.Минжүүр нарын ясан сийлбэрүүд олны хүртээл болно.  
Үзэсгэлэнгийн нээлт 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр болох бөгөөд энэ сарын 30 хүртэл тус музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй үнэ төлбөргүй зохион байгуулагдана. 
Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа 2025.11.20-ны өдрийн 11:40 цагт Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд болно.  

Эх сурвалж | Монголын үндэсний музей
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23