Dark Light
Нийгэм | 2025-11-18

ОЮУТОЛГОЙН 2025 ОНД ТӨЛСӨН ТАТВАРААР 1333 КМ ЗАМ БАРИНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Оюу толгой энэ улиралд л гэхэд улсад 587 тэрбум төгрөг татварт тушаачихсан. Жилийн дүнгээрээ 1.6 их наяд. Нэг үгээр 200 шинэ сургууль, 400 шинэ цэцэрлэг, 1333 км шинэ зам барих зардал. 2010 оноос хойш 13.7 их наяд татварт төлсөн. Ний нуугүй хэлэхэд улсын төсвийг тэжээдэг гол эх үүсвэрүүдийн нэг болжээ.

Дотоодын 553 компанитай хамтарч, 1.4 их наяд төгрөг-ийн худалдан авалт хийсэн. Нийтдээ Монголд 37 их наяд төгрөгийн ажил, үйлчилгээ авсан байна. Энэ бол Монголд үлдэж буй мөнгө.

Ажилчдын цалин, татвар, дотоодын компанидаа өгсөн нийт мөнгө нь энэ улиралд 2.2 их наяд. 2010 оноос хойш 53.3 их наяд монголчуудад очсон.

Нэг тонн хүдэр боловсруулахдаа 0.44 м³ ус хэрэглэдэг. Дэлхийн дундаж уурхайгаас 3 дахин бага. Говьд байгаа уурхайд энэ бол том үзүүлэлт.

Говийн оюу сан жилдээ 5 сая доллартой, 10 жилийн хугацаанд 550 гаруй төсөл хийж, говийнхны амьдралд жинтэй хувь нэмэр оруулсан. Хөрөнгө оруулалтынх нь хэмжээ 142.5 тэрбум төгрөг.

Малчдын 64 асуудлыг багтаасан хоёр том гэрээ хийж, санхүүжилтийг бүгдийг нь ОТ гаргахаар тохирсон.

Хоршооны шинэ төслүүд

  • Үхрийн бордох ферм

  • Ингэний сүүний бизнес

  • Ноосон бордоо
    Эдгээр дээр компани 1.7 тэрбум төгрөг гаргаад явж байна.

  • “Говийн оюу” тэтгэлэг - 10 жилд 763 оюутан, 2 тэрбум төгрөгийн дэмжлэг

  • “Гэрэлт” төсөл - 56 мянган хүүхэд, эцэг эх, багшид хүрсэн сэтгэл зүйн дэмжлэг

  • Шинэ төгсөгчдийн хөтөлбөр - энэ жил 900-аас 28-ыг сонгож авсан

“100 сая мод” хөтөлбөрөөр 20 сая мод тарьжээ. Сэлэнгэд 600 га талбайд нөхөн сэргээлт, COP17-ийн өмнөх цөлжилтийн томоохон хурал зохион байгуулсан.

Хиймэл оюун ашиглаад тоног төхөөрөмж эвдрэхээс өмнө оношилж, үйлдвэрлэлийн зогсолтыг багасгаж байна. Өөрөөр хэлбэл, ирээдүйн уурхай руу явж байгаа гэсэн үг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.22 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.29
Үзвэрийн хувиарууд
Image
2025.11.13-23