Dark Light
Нийгэм | 2026-01-11

ИХЭНХ НУТГААР ӨДӨРТӨӨ ХҮЙТНИЙ ЭРЧ СУЛАРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид иргэдэд зориулсан мэдээ:  
13-ныг хүртэл ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. 
 
2026 оны 01-р сарын 11-ний 20 цагаас 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:   
 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Дархадын хотгор, Халх голын сав газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.  
 
Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур:  Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр -29...-34 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24...-29 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -7...-12 градус, Их нууруудын хотгор, Говь-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -20...-25 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Орхон, Ерөө голын хөндийгөөр -20...-25 градус, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр +3...-2 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар -3...-8 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна. 
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна. 
 
 БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -26...-28 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна. 
 
 ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна. 
 
2026 оны 01-р сарын 13-наас 2026 оны 01-р сарын 17-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:  
 
13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 13, 14, 16- нд Алтайн уулархаг нутгаар, 15-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -16...-21 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +1…-4 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -4...-9 градус, бусад нутгаар шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -9..-14 градус хүйтэн байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07