2026 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Нэлээн завгүй бөгөөд сэтгэл хөдлөлтэй өдөр байх болно. Ажлын гүйцэтгэлтэй холбоотой төөрөгдөл бий болох ба аливаа асуудлын шалтган бүрхэг байна. Ажлын гүйцэтгэлийн хугацаа наашлах тул үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Зарим мэдээлэл буруу байснаас ажил хойшлоход хүрнэ. Өөрийн хийж чадах зүйлийг л хий. Зарим зүйл бүтэлгүйтвэл энэ нь таны буруу биш тул өөрийгөө бүү зэмлэ.
Үхэр: Од эрхэс таныг эрүүл мэндээ сайн анхаарахыг сануулж байна. Өвчин тусвал хүндрэх хандлагатай байна. Ялангуяа гадуур удаан явах бол дулаахан хувцасла. Аливаа асуудлыг шийдэх чадвар сайн байх нь амжилт гаргах таатай суурь болж өгнө. Боломжийн үнэтэй аяллын санал ирнэ. Арын ажлаа өөрийн хүслээр зохицуулж болохгүй ч явах эсэх нь таны л шийдвэр байна. Худалдан авах эд зүйлийнхээ чанар болон гарал үүслийг сайн шалга.
Ихэр: Эрч хүч ихсэх тул үйл ажиллагааны зорилгоо биелүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй байна. Өмч хөрөнгийн тал дээр сайн өөрчлөлт хийх боломж гарч байна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлуудаа цэгцлэх хэрэгтэй. Чухал зорилгоо мэдэрсэн бол алдсан сургамжаа тунгааж, амьдралд эзлэх байр сууриа олж ав. Ширүүн зан авиртай хүмүүс болон тав тухгүй газраас холхон бай.
Мэлхий: Өнөөдөр хүн болгоны хувьд мундаг ухаантай байх гэж хичээх үнэхээр хэцүү байна. Гэхдээ тайван байж чадвал таныг эргэн тойрны хүмүүс тань хүндлэх болно. Өөрийн төлөвлөсөн зүйлээ босгож чадах чадвар танд байна. Ажил хэргээ улс төрөөс ангид байлгахыг хичээгээрэй. Аливаа зүйлийг зөв жам ёсоор явуулахыг хүсэж байгаа бол таагүй хүмүүстэй харилцахдаа анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.
Арслан: Өнөөдөр таны харилцах арга болон зөв дараалалтай шийдвэр гаргах чадвар тань гайхалтай зэвсэг болно. Чанга хатуу байхын дээр мөн дипломатч байдлыг ч хэрэгтэй үед нь ашигла. Найз нөхөд болон бизнесийн түншүүдээс хэрэгцээтэй тусламж хүсэхээс бүү эргэлзээрэй. Гаргасан хуваариа сайн шалгахгүй бол ямар нэгэн уулзалт, хэлэлцээрийг мартах эсвэл хоцрох магадлалтай.
Охин: Бусдын дэмжлэг туслалцааг авч өнөөдрийн өндөрлөгт гарсан бол ачийг нь санаж яв. Хүлээн зөвшөөрөгдсөн ур чадвартай хүний өмнө мэхийн хүндэлж сур. Танд эмх цэгц, зарчимч байдлыг удирдлага болгон биелүүлэх шаардлагатай төлөвлөгөө байгаа бол зоригтой урагшил. Хийж амжаагүй ажил байгаа бол яаралтай дуусга. Уйтгартай санагдсан ажил таныг хайнга болгох магадлалтай. Алдаа гаргахгүйн тулд биеэ нэлээд дайчлах хэрэгтэй болно.
Жинлүүр: Танд хэрэгтэй арга барилыг хайж нэлээд цагийг барах бололтой. Урт хугацаанд үргэлжлэн ажиллах үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Анхаарал хандуулах ёстой бүхий л зүйлд шударгаар ханд. Амжилт үзүүлэх шалгууртаа бодит хэмжүүртэй тавьж бай. Хүмүүсийн юу хэлэх гээд байгаад хэт ач холбогдол өгөх хэрэггүй. Таны мэдлэг чадвар, зэрэг дэвийг хэн тогтоох эрэмбэтэйг сайн бод. Бусдын хүндлэлийг хүлээхийн тулд сэтгэлийн тэнхээтэй байна.
Хилэнц: Өнөөдөр олдсон боломжийг ашиглаж чадах эсэх зөвхөн танаас хамаарна. Та яаруу сандруу байх бололтой. Уйгагүй байх хэрэгтэй. Найз нөхөд тусламж хүсэж магадгүй. Таны бусадтай бий болгосон найрсаг харилцаа тань бизнес болон олон нийтийн аливаа хэрэгт эерэг үр дүн авчрах болно. Олон нийтийн үйл ажиллагаа маш хөгжилтэй байх болно.
Нум: Өөрийгөө эерэг хүсэл эрмэлзлээр итгэл дүүрэн байгаагаа харуул. Маш сонирхолтой, бизнесийн үйл ажиллагаанд хэрэгтэй мэдээлэл ирнэ. Аливаа нөхцөл байдалтай зохицож, амжилт олох боломж бүрийг алдахгүйг хичээ. Гэхдээ өөрийн зүрх сэтгэлд таалагдсан зүйлээ хий. Хайр дурлалын харилцаанд өөрчлөлт орно. Дотно харилцаандаа санаа зовж байгаа хэдий ч өөрийнхөө үнэ цэнийг алдан байж буулт хийх хэрэггүй. Буруу зүйл хийгээгүй бол хэрүүл маргаан гаргалгүй эвээр ойлголц.
Матар: Шинэ үйл хэрэг, шинэчлэл зэрэгт амжилттай байхыг од эрхэс зааж байна. Гаднын хүмүүстэй хамтран ажиллах нь олон сонирхолтой шинэ санааг төрүүлнэ. Од эрхэс шинжилгээ судалгаа хийх болон эрдэм мэдлэгт шамдах хүслийг тань жолоодон тэтгэх болно. Тулгарсан бэрхшээлийн шалтгаан болон баримтлах арга барилыг мэдэхгүй бол аль болох ухамсартайгаар шийдвэрлэх хэрэгтэй. Ур чадвараа нэмэгдүүлэх боломжийг олж харвал үйл ажиллагаагаа аажуухнаар зохион байгуул.
Хумх: Ажил хэргээ хэвийн явуулахын тулд өөр өөр үзэл бодол болон нөхцөл байдалд тохируулан, ойлголцох нь чухал байна. Ямар нэг гэнэтийн шийдвэр зарим хүмүүсийг өөрөөсөө нүүрээ буруулахад хүргэж болзошгүй. Хүмүүсийг хардах байдал нь зөрчилдөөн үүсгэж, ажлын явцыг удаашруулна. Бусдын хэлэх үгийг анхааралтай, сайн сонс. Ингэж чадвал таны арга барил ч хөгжих болно.
Загас: Бизнес эрхлэгч хүмүүс энэ үед мөнгө олох боломжийг сайн ашигла. Олж байгаа мөнгөө мэдлэг боловсролоо сайжруулахад зориул. Мөн ашигтай байрлалтай үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад анхаар. Хэрэгцээгүй болсон зүйлүүдээ хаяж, саад болж буй нөхцөл байдлыг арилгавал орлого болон нэр хүнд өснө. Үр ашгаа өгөхөө больсон зүйлийг хэцүү байлаа ч хаях л хэрэгтэй. Өсөж хөгжих хөтөлбөр таныг өөртөө итгэлтэй, өөрийгөө үнэлдэг болгоно.
АДМИН








Нийгэм









