Dark Light
Нийгэм | 2026-01-11

Г.ЗАНДАНШАТАР: ЭХ ОРНЫ ҮҮДЭН ХЭСГЭЭ ЦЭГЦЭЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар  Замын-Үүд суманд ажиллах үеэрээ авто замын боомтын зорчигч тээврийн цогцолбор болон ачаа тээвэр хилээр нэвтрүүлж буй үйл явцтай танилцлаа. 
2023 онд авто замын боомтын  цогцолбор ашиглалтад орсноор нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдсэн байна. Цогцолбор ашиглалтад орохоос өмнө өдөрт 6000-8000 зорчигч нэвтэрдэг байсан бол өдгөө 8-12 мянган зорчигч зорчиж байгаа юм байна. 
Цахим шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн оны 5 дугаар сараас цахим гарцтай болжээ. Ингэснээр өдөрт 450 орчим хүн цахим гарцаар нэвтэрч, тэр хэрээр нэг шалгагчид ногдох ачаалал буурсан байна. 
Цахимд 100 хувь шилжиж чадаагүй буюу хүний хамаарлыг бүрэн арилгаж чадаагүй нөхцөлд хяналт, шалгалтыг тогтмолжуулж, эрсдэлийг хааж ажиллана гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцлов.  
Г.ЗАНДАНШАТАР: Хил, гаалийн ажилтнуудыг тогтмол сэлгэж ажиллуулах бодлого баримтална. Жишээ нь Замын Үүдийн ачаа тээврийн хэсгийн рентген дээр тавхан хүн ээлжилж ажиллаж буй нь тун хангалтгүй. Дор хаяж 15-20 хүн бэлтгэж, сэлгэж ажиллуулах шаардлагатай. 
Монгол Улсын ачаа эргэлтийн 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамжин өнгөрдөг. Жилээс жилд суурьшил нэмэгдэж, барилгажилт ч эрчимтэй өрнөж буй. Тиймээс худалдаа, тээвэр ложистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлэх шаардлага үүссэн ч ажил удаашралтай байгааг Ерөнхий сайд анхааралдаа авч буйгаа илэрхийлэв.  
Тиймээс Замын Үүд сумын удирдлагуудад ирэх зургаадугаар сарын 01-ний дотор хотын статус авах бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусах хугацаатай үүрэг өглөө. Замын-Үүд суманд асар их боломж бий. Гэвч замбараагүй, эмх цэгцгүй байдлаас болж боломжоо ашиглаж чадахгүй байна. Цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж, үүднээсээ эмх цэгцийг бий болгож, хөгжлийг түргэтгэнэ гэв. 
Замын-Үүд сум 25 мянга орчим иргэнтэй. Үүнээс 5000-8000 нь түр оршин суугч юм байна. Замын-Үүд сум нь төсвөөс татаас авдаггүй харин эсрэгээрээ орлого төвлөрүүлдэг. Өнгөрсөн онд аймгийн төсөвт 18.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07