Dark Light
Нийгэм | 2026-01-12

ДАМНУУРГАТАЙ ХҮН ЗӨӨЛГӨДӨГ ДААМ ГАРСАН БҮРТГЭЛИЙНХЭН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хэвтрийн хүнийг дайны фронт шиг дамнуурган дээр явганаар дамжлан авчрахад хүргэсэн бүртгэлийнхэн Ерөнхий сайдын шаардсанаар уучлал бол гуйсангүй, оронд нь баахан тайлбар хийлээ. Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн дарга, хороодын засаг дарга, зохион байгуулагч, мөнөөх бүртгэгч өөрөө гээд бөөн бөөнөөр ярилцлага л өглөө. 
Нөхрийнх нь тэр бүр хүн мэдэхгүй утас руу үл таних эрэгтэй хүн 8802-той дугаараас бүдүүн .... , бүдүүн тарган ...  ха ха, чи андаа жин дээр гараад зогс л доо гэх мэтээр мессеж, ахин дахин залгаж арга буюу блоколсон. Улсын бүртгэгч Мөнгөн-Эрдэнэ би ээжтэйгээ хямарсан гэж өөрийгөө зөвтгөн өндөр дуугаар загнаж хашхирсан. Нөхрөө хөхөө өвлийн хүйтэнд хөнжлөөр ороогоод, дамнуурга насылкан дээр дамжлан өргөн, явган нүцгэн очсон ядарсан эмэгтэй хямраагүй юм уу? Бүдүүн ....  гэж доромжлуулахдаа уйлаагүй юм уу?  
Шинэ оны ажлын анхны өдөр 1-р сарын 2-нд тоон гарын үсэг авахаар эхний удаад очиход нь хүсэлтээ гаргавал гэртээ зөөврийн техникээр хурууны хээгээ уншуулах боломжтойг анхнаас нь хэлж өгөөгүй гэж иргэн Э.Энх-Амгалан өгүүлж байна.
Улсын бүртгэгч Мөнгөн-Эрдэнэ бол эхний өдөр нь л ийм боломжтойг тайлбарлаж өгсөн гэж ярьсан. Ахлах байцаагч нь ажлаа хийж байгаа бол асран хамгаалагчид нь регистрийн дугаараар нь өгчихдөг гэснээс болж чулуу хөөж, ийш тийш явж цаг алдсан. Ингээд сувилалд хамрагдахын тулд Сэлэнгэ рүү явах цаг нь тулсан учир арга буюу 1-р сарын 4-нд дамнуурган дээр аваад очсон.
Сургуулийн насны 4 хүүхэдтэй, түрээсийн хашаа байшинд аж төрдөг, ь барилга, цэвэрлэгээ аль олдсон ажил хийдэг, задарсан биш ядарсан хүмүүс. 
Э.Энх-Амгалан шиг, Д.Эрдэнэбат шиг хүмүүс өөрсдөө сонгон байгуулсан төр  иргэндээ үйлчлэх үүрэгтэй. Хүнд сурталд хүн чанар гэж үгүй. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07