Сэтгэцийн өвчтөн, нийгэмд онц аюултай этгээд 30 настай жирэмсэн бүсгүйг 4 настай охинтой нь хөнөөж, 3 тай охин хүнд гэмтсэн хэрэг олныг хирдхийлгэж, нийгмийг айдас хүйдэст автууллаа.
Б гэгч өмнө нь хүн амины хэрэг үйлдсэн ч хэрэг хүлээх чадваргүйн улмаас СЭМҮТ-д албадан эмчлүүлж байгаад гарсан.
Солиот алуурчныг суллан тавьж, бидний дунд алхаж, хохирогчидтой ойрхон амьдарч байсан байна.
Хэрэг хүлээх чадваргүй ч хэрэг хийх чадвартай алуурчдад зориулсан албадан эмчилгээ үүргээ гүйцэтгэж байна уу? Сэтгэцийн өвчтэй аюултай хүмүүсийг харж хянах, харгалзаж сахих шинэ эмнэлэг барих гэсээр байтал ахиад хэдэн хүүхэд амь насаа золих вэ?
Эрүүл нь согтуугаасаа, согтуу нь галзуугаасаа айдаг орны сошиал нь ч солиорол балайрлаар дүүрч байна.
Машинаа авахаар гараад ирэх хооронд жирэмсэн эхнэр, бяцхан охиноо алдаж, нэг нь шархтаад үлдсэн байхад ямар аав, ямар хүн хэв ерийн хэлж ярих юм бэ?
Энүүхэн хооронд өнчирч бэлэвсэрч үлдсэн залууг хардаж сэрдэж, харааж зүхэж алуурчин галзуугаас дутахгүй ам хэлээрээ солиорсон хэн бүхнийг бурхан тэнгэр өршөөг.
АДМИН







Нийгэм



