Dark Light
Нийгэм | 2026-01-12

МӨСӨНД ЦӨМРӨХӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нэгдүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хөндий багийн “Дээд цагаан нуур” гэдэг газар "Дээд цагаан нуур"-т  автомашин цөмөрч орсон дуудлага онцгой байдлын газарт иржээ. 
Дуудлагаар Эрэн хайх, аврах салбарын захирагч ахмад Б.Тэнгисээр ахлуулсан алба хаагчид, Рэнчинлхүмбэ сумын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн ажиллаж,  20 см зузаантай нуурын мөсийг зүсэж замыг чөлөөлөн цөмөрсөн автомашиныг татан гаргажээ. 
Гол мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж,  мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа цаг хожих, зам дөтлөх зорилгоор  гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй  байхыг  Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас ОНЦГОЙЛОН АНХААРУУЛЖ  байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07